• Эхлэл
  • Хар Баасан гаригийн хамгийн том хямдрал

Хар Баасан гаригийн хамгийн том хямдрал

2023/11/10

Америкт “Талархлын баяр”-ын дараах Баасан гаригийг Black Friday гэгддэг ба зул сарын баярыг хүртэл үргэлжилдэг томоохон худалдааны улирлын эхлэл болдог.  Харин өнөөдөр энэ үеийг  дэлхий дахинаа арваннэгдүгээр сарыг хамруулан Black Friday болгон том хямдралын аяныг өрнүүлэн зохион байгуулдаг болжээ.

Арваннэгдүгээр сар гармагц томоохон хотуудад хямдралын сарын худалдаа үргэлжилж, дэлхийн өнцөг булан бүрд Black Friday, Thanks Giving day, Cyberday зэрэг супер хямдралын өдрүүдийг иргэд тэсэн ядан хүлээж, үүрийн таван жинтэй уралдан худалдааны төвийн гадна дугаарлан зогсдог.

Тэгвэл Нэкстийн хувьд ч гэр ахуйн тавилга, цахилгаан барааны 2023 оны хамгийн сүүлийн, хамгийн том хямдралтай Black Friday урамшуулалт худалдаа зарлаад байгаа юм.

Тавилга, цахилгаан барааны хамгийн өргөн сонголтыг хэрэглэгчдэдээ санал болгодог Нэкст Группийн хувьд Black Friday урамшуулалт худалдааг хийж байсан 10 гаруй жилийн туршлагатай бөгөөд, хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн өндөр, бодит хямдралыг танд санал болгодог. Тэгвэл энэ жилийн хувьд ч дэлхийн шилдэг 50 гаруй брэндийн, 500 гаруй нэр төрлийн тавилга, ширээ сандал, буйдан, хөргөгч, угаалгын машин, гэр ахуйн бараа гэх мэт маш олон бараа бүтээгдэхүүндээ онцгой хямдралаа зарлаад байгаа юм.

Мөн Нэкстээс худалдан авсан TCL болон LG  брэндийн зурагтаа арыг нь даах даатгалтайгаар худалдаалдаг гэдгээрээ онцлогтой. Зурагт гэдэг нэг талаараа хүүхэд цохиод гэмтээх, хэрэглэгчдийн буруу арчилгаа буюу асаалттай байхад нь чийгтэй алчуураар арчиж дэлгэцийг нь гэмтээх гэх мэт  эрсдэл өндөртэй тавилга шүү дээ. Тэгвэл энэ асуудлыг бүрэн шийдэж, Нэкстийн хамт олон таны зурагтад 1 жилийн даатгал олгож байна.

Үүгээр ч зогсохгүй та хүссэн тавилга болон цахилгаан бараагаа урьдчилгаагүй, хамгийн таатай нөхцөлөөр 10-хан минутад, газар дээр нь Moneybox ББСБ-аар шийдүүлэн авах боломжтой юм.

HA-25


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин