• Эхлэл
  • Уханиас ирсэн оюутнууд нийт 27 хоног тусгаарлагдсан

Уханиас ирсэн оюутнууд нийт 27 хоног тусгаарлагдсан

2020/02/17

Шинэ коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 монгол оюутныг хүсэлтийнх нь дагуу энэ сарын 1-ний өдөр эх оронд нь авчран ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлан 2020.02.13-нд тусгаарлалтаас гаргасан билээ.  

Тэгвэл эдгээр оюутнуудыг авчирсан МИАТ компанийн тусгай үүргийн нислэгийн нисэх багийн бүрэлдэхүүн, Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарыг ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлан өнгөрсөн бямба /2020.02.15/ гарагт тусгаарлалтаас гаргаад байна.

Дашрамд сануулахад БНХАУ-ын Ухань хотод амьдарч суралцаж байсан 31 оюутан /нэг хүүхэд /-ыг 2020.02.01-нд МИАТ-ын тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирсан бөгөөд тэд 2020.01.18 наас эхлэн тус тусын сургуульдаа эмчийн үзлэгт хамрагдаж, Корона вирусын халдвар аваагүй, эрүүл гэдгээ тогтоолгон, сургуулийнхаа кампуст гадагш гаралгүй тусгаарлагдсан.
2020.01.31-ны өдөр БНХАУ-ын Ухань хотын хил гаалийн хорио цээрийн журмыг даган, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаж, халдвар аваагүй эрүүл гэдгээ ахин баталгаажуулснаар эх орондоо ирж, 14 хоног ХӨСҮТ-д холбогдох журмын дагуу тусгаарлагдан, корона вирусын шинжилгээ өгсөн. Ингээд нийтдээ 27 хоног тусгаарлагдсан. Тэд ийнхүү элгэн садан монголчууд нь сүүн сэтгэлээр хандан туслан дэмжсэнд талархлаа илэрхийлээд ХӨСҮТ-ийн хамт олонд нэг сая төгрөгний агаар ариутгагч аппарат бэлэглэсэн тухай мэдээлсэн. Түүнээс гадна тэд өөрсдөө 14 хоног гэрээсээ гарахгүйгээр тусгаарлалтын дэглэмээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин