• Эхлэл
  • Б.ОТГОНСҮХ:СХД-ийн ЖИШИГ ЭМНЭЛГИЙН замын ажил эхэллээ

Б.ОТГОНСҮХ:СХД-ийн ЖИШИГ ЭМНЭЛГИЙН замын ажил эхэллээ

2020/04/15

Нийслэлээс 2020 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын нэг болох Азийн хөгжлийн банкнаас санхүүжиж буй Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэгийн авто машины орц, гарцтай холбоотой газар чөлөөлөлтийг хариуцах, санал боловсруулах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсэгт НЗДТ-ын хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтэс, төсөл хөтөлбөр хамтын ажиллагааны хэлтэс, газар зохион байгуулалтын алба болон Азийн хөгжлийн банкны төлөөлөл оролцлоо. 

Arslan.mn

Ажлын хэсгийн хурлаар дээрх замын ажилд 26 нэгж талбар өртсөнөөс 14 иргэний газрыг нөлөөллөөс гаргаж, 12 иргэний газарт нөхөн олговор олгохоор хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд нэг иргэнтэй зөвшилцсөн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

Хурлын төгсгөлд ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх холбогдох албаныханд газар чөлөөлөлтийн ажлыг яаралтай дуусгах, шинээр тавигдаж буй авто замын ажлыг хуваарийн дагуу чанартай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Мөн эрсдэлтэй цаг үед халдвар хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж ажиллах чиглэл өглөө. 

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэгийн  замын ажлын явцын зураг/

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

   


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин