• Эхлэл
  • “Хар сарнай”-н Амараагаас уучлал гуйжээ

“Хар сарнай”-н Амараагаас уучлал гуйжээ

2022/10/06

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах бусдыг хохироосон гэгдсэн дуулиан дэгдэж, өөрийгөө хохирогч хэмээсэн хөтлөгч залуу төв талбайд хэвлэлийн бага хурал хүртэл хийсэн. Тэгвэл уг асуудал шүүх, хуулийн байгууллагаар шийдэгдэж, гүтгэгч Э.Энхзориг албан ёсоор С.Амармандахаас уучлал гуйсан байна. /Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү./. 

Сануулахад, “Хар сарнай”-н Амараа хууль журмын дагуу гэрээ хэлцэл байгуулан Жем паласт байрлах “Их гүрэн” лоунжийг ажиллуулахаар болж, чамгүй мөнгөөр тохижилт, засвар хийж, албан нээлтээ хийн ажиллуулж байтал хөтлөгч Энхзориг хэмээх залуу өмнө уг лоунжийг ажиллуулж байсан компанийн 50 хувийг эзэмшдэг учраас хөрөнгө хүртэх ёстой хэмээн хулгайгаар лоунжийн эд зүйлсийг ачиж аваад явчихсан. Харин Амараа хууль ёсны гэрээ хэлцлээ харуулан өөрийнхөө мөнгөөр авсан эд зүйлсээ эргүүлж авсны төлөө хулгайч луйварчин хэмээн цоллож дөвчигнөж, хэсэгтээ л шуугиан дэгдээсэн.

Тухайн үедээ уг лоунжийг эзэмшигч иргэн болон, С.Амармандахын хууль ёсны өмгөөлөгч албан ёсны тайлбараа хэлсэн ч муу үг модон улбаатай гэгчээр иргэдийн дунд хангалттай ташаа мэдээлэл тархсан. Магадгүй одоо ч ийм ойлголттой хүмүүс байж болох. Тиймээс “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахаас уучлал гуйсан бичлэгийг дахин үзээрэй.

Мөн тухайн үеийн хууль ёсны тайлбар болон холбогдох мэдээллийг дор дарж үзнэ үү. Дашрамд сануулахад хэн нэгэн сошиал сүлжээгээр хэн нэгнийг баримт мэдээлэлгүй, эсвэл санаатай зохион байгуулалттайгаар гүтгэн доромжлох явдал маш олон гардаг. Ялангуяа олны танил, уран бүтээлчдийн нэр хүндийг гутаан, албаар шуугиан дэгдээсэн нь цөөн биш. Харамсалтай нь, асуудал хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй, гол төлөв хэлүүлэгч этгээд нэр төрдөө хар толботой үлддэг.

Тиймээс иймэрхүү хуурамч мэдээлэл, худал гүтгэлэгт анхаарал, болгоомжтой хандана уу хэмээн сэрэмжлүүлж байна.

Өмгөөлөгч М.Алтан-Өлзий: С.Амармандах хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс авах бүрэн эрхтэй

Э.Хосбаяр: Э.Энхзоригийн маргаанд “Хар сарнай”-н Амараа ямар ч хамаагүй

Амараа ахаас уучлалт гуйж байна. 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин