• Эхлэл
  • УТААНЫ ЭСРЭГ АЛХАМ 1 - бодит үр дүн

УТААНЫ ЭСРЭГ АЛХАМ 1 - бодит үр дүн

2017/02/22

2017 оны 2-р сарын 22 өдөр

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

УТААНЫ ЭСРЭГ АЛХАМ 1

Агаарын бохирдол 1997 оноос эхлэн олны анхаарлыг татаж төр засгаас энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд 2007 оноос хойш “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр, Зуух хөтөлбөр, Цэвэр агаар сан зэрэг олон арга хэмжээ авсан хэдий ч утаа багасах биш харин ч улам нэмэгдсээр 2017 оны 1-р сард агаарын бохирдлыг ГАМШГИЙН хэмжээнд хүрсэн гэж Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл үзсэн билээ.

Бид Утаатай, Агаарын Бохирдолтой тэмцэхийн тулд ЮУ ХИЙЖ, ЮУНД ХҮРЭВ?

Засгийн Газраас, Олон улсын байгууллагууд, донор орнуудаас ихээхэн хэмжээний санхүүжилт авч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, жагсч цугласан ч бодит амьдрал дээр байдал өөрчлөгдсөнгүй харин ч агаарын замын өвчлөл, үүнээс үүдсэн эндэгдэл огцом нэмэгдсэн төдийгүй харшлын өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.

NTN телевиз энэ асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахаар УТААНЫ ЭСРЭГ АЛХАМ 1 Аяныг санаачлан эхлүүлж байна.

Зорилго: цахилгаан тэглэсэнтэй холбогдуулан гэр хорооллын айлуудыг цахилгаан халаагууртай болгож агаараа бохирдуулахгүй байх

Зорилт: нийслэлийн 129 хорооны 204,000 өрхөөс ядуу болон нэн ядуу гэж судалгаагаар тодорхойлсон 10,000 айл өрхийг цахилгаан халаагуураар хангах

Та яаж дэмжлэг үзүүлэх вэ?

МОБИКОМ-ын хэрэглэгч Та өөрийн CANDY оноогоо дугаарт илгээж ЦЭВЭР АГААРААР АМЬСГАЛЖ ЭРҮҮЛ АМЬДРАХ-даа хувь нэмрээ оруулаарай. 99147995[зай][CANDY оноо] гэж бичээд 500 дугаар руу илгээгээрэй 

УТААНЫ ЭСРЭГ АЛХАМ 1 аяны Хандивын данс ХААН банк 5753623239

Иргэн та АЯНЫ бүх гүйлгээг хянах боломжтой.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Батгэрэл
    Утааны эсрэг аян NTN телевиз өрнүүлж байгаа гэж сонслоо.Тус аяны хүрээнд сэтгүүлч Т.Алтаншагай гүйцэтгэх ажлаа буруугаар ашиглаж байна.Саяхан NTN телевизээр гарсан Толгойтын 2-р хорооны иргэн Банзрагчийн Сосорбарам гэх өөрийн ээжийнх нь дүүд үнэгүй тараасан тенийг өгсөн байна.Амарчлах сэтгэхүйгээс гадна тус айл нь хороондоо амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл биш болно.Хувийн байшин хашаа,машин гарааштай дундаж орлоготой айлд өгсөн байна.Тэгээд үүнийгээ зурагтаар олон нийтийг хамарч байгаа мэтээр харагдуулж байна.Т.Алтаншагайн ээж Банзрагчийн Бадамсүрэнгийн дүү Б.Сосорбарамд танилын хүрээг ашиглан ийм сонин үйл ажиллагаа хэрэгжүүлж байна аа.Цааш дамжуулна уу Хамгийн гол нь Тус айл нь огт ядуу өрх биш болохыг
    анхаарна уу
    2017 оны 03 сарын 31
  • Зочин
    mobicom ooroo mong ogchihoj chadahgui baij hudlaa daldaganahaa zogsoo
    2017 оны 03 сарын 28
Сонин хачин