• Эхлэл
  • “Mongolia Gold 2017” үзэсгэлэн болно

“Mongolia Gold 2017” үзэсгэлэн болно

2017/03/13

“Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

“Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэн энэ долоо хоногийн баасан гаригт буюу 3-р сарын 17-нд Чингис хаан зочид буудалд болно.

Тус хурал, үзэсгэлэн нь алтны салбарт хөрөнгө оруулалтыг татах, алтны олборлолт, хайгуулын төсөлд бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бий болгох, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх зорилгоор явагдана.

“Mongolia Gold 2017” хурал, үзэсгэлэнг Голомт банк, Монполимет, Вагнер ази тоног төхөөрөмж компаниуд ивээн тэтгэж байна.

Хуралд алтны салбарын төрийн болон бизнесийн 20 гаруй илтгэл тавигдаж, 400 гаруй гадаад, дотоодын төлөөлөгчид оролцоно. Мөн 27 компанийн техник, технологи, алтны төслийн үзэсгэлэн гарна.

Тус хурал, үзэсгэлэнд оролцохыг хүсвэл

www.mongolia-gold.com - сайтруу орж бүртгүүлэх,

70111106, 91911383, 89113499 утасуудаар холбогдоорой.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин