• Эхлэл
  • Хятадад шувууны томуу дэгджээ

Хятадад шувууны томуу дэгджээ

2017/03/23

БНХАУ-ын Эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооноос томуугийн А(H7N9) вируст халдварын хүний өвчлөлийн лабораториор батлагдсан нэмэлт 22 тохиолдлыг 2017 оны гуравдугаар сарын 17-нд бүртгэсэн тухай ДЭМБ-д мэдээллээ.

Тус тохиолдлууд нь хүйсийн хувьд 2 эмэгтэй, 20 эрэгтэй, насны бүлгээр 33-77 насныхан эзэлж байгаа ба дундаж нас 52,5 байна.

Мэдээлэгдсэн 22 тохиолдлын 3 нь нас барж, 17 тохиолдолд нь уушигны хатгалгаа илэрсэн ба 2 тохиолдолд нь хараахан эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байна. Хавьтлын судалгаагаар 19 тохиолдол нь амьд шувууны дэлгүүр болон шувууны аж ахуйтай хавьтал болсон өгүүлэмжтэй байгаа бол 3 тохиолдол нь одоогоор судлагдаж байна.

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу 2013 оны эхнээс өнөөг хүртэл шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын хүний өвчлөлийн нийт 1329 тохиолдол лабораториор батлагдсан тухай мэдээлж байна.

Шувууны томуу өвчин Монголд 2009 онд дэгдэж байсан. Энэ өвчин шувуунаас хүнд халдварладаг, ханиалгах, халуурах гэх мэт ердийн томуутай төстэй шинж тэмдэг илэрдэг ч маш богино хугацаанд ханиад болон хүндэрдэг, эмчилгээг түргэн хугацаанд эхлүүлэхгүй бол үхэл өндөр байдаг юм.

ДЭМБ-аас аялагчдад дараах зөвлөмжийг өгдөг.

· Шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн улс орноор аялах үедээ гэрийн тэжээвэр амьтдын аж ахуйгаас аль болох хол явах, шувууны захаар явахдаа амьтадтай харьцахгүй байх,

· Гэрийн тэжээвэр амьтад болон бусад амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, мөн үхсэн амьтадтай газраар явахгүй байх,

· Аялагчид гараа савантай усаар тогтмол угаах,

· Аялалын үед хүнсний аюулгүй байдал ба хүнсний эрүүл ахуйг сайн хангах хэрэгтэй байна.

Хятадад шувууны ханиад гарсантай холбогдуулан Монголын Халдварт өвчин судлалын төвөөс дээр мэдээллийг түгээж, анхааруулж байгаа юм байна. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ХЭХЭ
    ХЯТАДУУД БҮГД ҮХ
    2017 оны 03 сарын 29
Сонин хачин