• Эхлэл
  • Алт олборлох шинэ төхөөрөмжийг Монголд нэвтрүүлжээ

Алт олборлох шинэ төхөөрөмжийг Монголд нэвтрүүлжээ

2017/04/14

Монгол улс уул уурхайн салбараас хараат эдийн засагтай. Мөн эдийн засгаа хөгжүүлэх ихээхэн баялагтай.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн шинэ тоног төхөөрөмжийг Монголд оруулж ирсээр буй.

Үүнээс гадна гар аргаар алт олборлохыг халж шинэ тоног төхөөрөмжийг бий болгожээ.

Энэ нь жижиг уурхай болон гар аргаар алт олборлогчдод зориулсан сайжруулсан гравитацийн баяжуулалт Мөнгөн ус, цианид шаардлаггүй төхөөрөмжийг iCON gold recovery компани бүтээсэн байна.

Тодруулбал, дэлхийн дэвшилтэт технологи гэдэг нь батлагдсан iCON алт авах төхөөрөмжүүд юм. Үүнд,

  • Эрс тэрс уур амьсгалд тохирсон

  • Мөнгөн ус, цианид зэрэг химийн хорт бодис ашиглах шаардлагагүй

  • Ус бага хэрэглэнэ

  • Эрчим хүчний зарцуулалт багатай

  • Шороон болон үндсэн ордод ашиглаж болно

  • Нарийн ширхэгтэй хүдэр болон тоосонцорт ашиглахад тохиромжтой гэхчилэн үүнээс гадна маш олон онцлог давуу талтай бөгөөд хэмнэлт гэх зүйлийг дээд зэргээр үзүүлж буй төхөөрөмж юм.

Дээрх төхөөрөмж нь дэлхийн улс орнуудын жижиг уурхайнуудад мэргэжлийн арга техникийг нэвтрүүлж нутагшуулах зорилготойгоор НҮБ-ын Мөнгөн Усны Төслийн хүрээнд боловсруулан бүтээсэн аж. Мөн iCON төхөөрөмжүүд нь мэргэжлийн уул уурхайн тоног төхөөрөмж болох Falcon брэндтэй адил туршигдан батлагдсан технологийг ашигладаг. iCON-ыг Falcon-ын инженерүүд бүтээсэн бөгөөд iCON Gold Recovery корпорацийн нэрийн хуудас аж.

Дээрх төхөөрөмжтэй холбоотой дэлгэрэгүй мэдээллийг мөн хүчин чадал өндөр бүрэн автомат болон үндсэн үйлдвэрийг авах сонирхолтой байгаа бол 90965566, 94297746 дугаараас авах боломжтой.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин