• Эхлэл
  • Фёдор Иванович Толбухин хоёр Георгийн одонтой ахмад цолтой офицер болжээ

Фёдор Иванович Толбухин хоёр Георгийн одонтой ахмад цолтой офицер болжээ

2017/05/01

ЗХУ-ын Баатар цэргийн нэрт жанжин маршал Хаант оросын армийн штабаас ахмад Фёдор Иванович Толбухин Москвагийн зүүн хойд Ярославь мужид тариачин айлд төржээ. Дэлхийн 1-р дайн ид дүрэлзэж байсан 1914 онд залуу хүү саын дураар цэрэгт мордож Хаант Оросын армид алба хаах болсон нь насан туршийн зам мөрөө олж мандах эхлэл болжээ.1916 он гэхэд хоёр Георгийн одонтой ахмад цолтой офицер болж рот командалж байлаа.

Удалгүй Орос оронд Октябьрийн хувьсгал гарч Хаан эзэн ширээнээсээ бууж иргэний дайн дэгдсэн 1918 оны 8н сард Улаан армид элсэж Буудлагын 56р дивизийн штабын даргын тушаалд томилогдож Иргэний дайн 1921онд дуусахад дивизийнхээ дарга нь болсон байлаа.

М.В.Фрунзийн нэрэмжит цэргийн академид команд штабын ангид суралцаж 1931 гялалзсан дүнтэй төгсөөд дивиз корпус захирч яваад 1938 онд Өвөр Кавказын цэргийн тойргийн штабын даргаар 1941оны 8н сар хүртэл ажиллажээ.1941.8 сард Крымийн фронтын штабын даргаар томилогдсон Сталинградын дэргэд байдал хүндэрч эхэлсэн 42оны 3аас 7 сарын хооронд Сталинградын фронтын командлагчийн орлогчоор ажиллаж 7н сараас эхлэн 58р тусгай армийг командалж Сталинградын төлөөх тулалдаанд чухал үүрэгтэйгээр оролцсон байдаг.

Түүний цэрэг удирдах чадвар оперативийн өргөн мэдлэгийг Г.К.Жуков А.И.Еремонко нар маш өндөр үнэлдэг байжээ.Тийм ч учраас цохилтын 57 армийн командлагчаар томилоод сар ч бололгүй.Өмнөд фронтын командлагчаар томилжээ.1943оны 10н сард Украйны4р фронт өөрчилсөн түүний фронт Р.Малиновскийн удирдсан Украйны 3р фронтой хамт ДООД -ДНЕПР ДНЕПР-КАРПАТЫН операцийг амжилттай хэрэгжүүлжээ.

Толбухин 1944оны 5н сараас Украйны 3р фронтын командлагчаар томилогдож 6н сараас 10н сар хүртэл Р.Малиновскийн цэргийн нэгтгэлтэй хамтран БАЛКАНЫ операци РУМЫН БОЛГАРЫГ чөлөөлөх төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлжээ.Онцгой гавьяа байгуулсаны учир Р.Малиновский 1944оны 9н сарын 12нд Ф.Толбухин 2 хоногийн дараа ЗХУын баатар цолоор шагнагджээ.

Улмаар Трлбухины командалсан фронт УНГАР ЮГАСЛАВЫГ чөлөөлөн 2р дайныг дуусгасан байна. Дайны дараа Өмнөд бүлгийн цэргийн командлагчаар ажиллаж байгаад 1947 оны 1сараас Өвөр Кавказдаа эргэн ирж 1949 оны 10н сарын 17нд нас барах хүртлээ цэргийн тойргийн командлагчаар ажиллаж байжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • hehe
    хаан аа наадуулчин гэр бүлээр нь хядсан шүү дээ
    2017 оны 05 сарын 11
Сонин хачин