• Эхлэл
  • Өнгөрсөн жил дээд сургууль төгссөн залуусын ердөө 21.7 хувь нь ажилд оржээ

Өнгөрсөн жил дээд сургууль төгссөн залуусын ердөө 21.7 хувь нь ажилд оржээ

2017/05/16

 Их, дээд сургууль, коллеж, МСҮТ төгсөгчдийг ажилд зуучлах, залуучуудыг ажлын гараагаа амжилттай эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Хөгжлийн хөтөч” өдөрлөг өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Манай улсад 2016-2017 оны хичээлийн жилд 95 их дээд сургуульд 157.1 оюутан, 86 коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 42.6 мянган оюутан суралцаж байна. Хэдийгээр залуучуудын боловсрол эзэмших үзүүлэлт нь өндөр байгаа ч хөдөлмөр эрхлэлт нь дорвитой нэмэгдэхгүй, дээд боловсролтой ажилгүйчүүдийн эгнээ жил ирэх тусам тэлсээр байгаа аж.

2015-2016 оны хичээлийн жилд дээд боловсрол эзэмшсэн 30894 оюутны 6724 буюу ердөө 21.7 хувь нь тухайн жилдээ ажилд орсон байх жишээтэй. Энэ хичээлийн жилд 32826 оюутан их, дээд сургуулиа төгсөж байна. “Монгол Улсын хүний хөгжлийн илтгэл-2016”-д тэмдэглэснээр их, дээд сургуулть төгссөн залуучууд мэргэжлийн ажилд орохын тулд 2,6-3 жилийг зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин