Ариана Грандегийн тоглолтын үеэр дэлбэрэлт болж, 19 хүн амиа алджээ

2017.05.23

Тавдугаар сарын 22-ны орой, Америкийн дуучин Ариана Грандегийн тоглолт хийгдэж байсан Манчестер хотын цэнгэлдэх хүрээлэнд дэлбэрэлт боллоо. Манчестерын цэнгэлдэх хүрээлэнд гарсан дэлбэрэлтийг амиа золиослогч үйлдсэн байж магадгүй гэж Reuters агентлаг мэдээлж байна. Энэ тухай Америкийн хоёр өндөр тушаалтан  хэлсэн байв.

«Би-би-си 5» радио станцын сурвалжлагч үүний өмнөхөн дэлбэрэлт үйлдэгдсэн Манчестерийн цэнгэлдэх хүрээлэнд сэжигтэй нэгэн зүйлийг хяналттай дэлбэрэлтээр устгасан гэж мэдээлжээ. Энэ үеэр 19 хүн амиа алдаж, 50 хүн шархадсаныг Манчестер хотын цагдаагийн газраас хэлсэн байна. Болсон хэрэг явдлыг тэд дэлбэрэлтийн мөрдөн байцаалтыг бүрэн тодорхой болтол террорист халдлага гэж үзэхээ мэдэгджээ.

Хэвлэлийн мэдээгээр, "Манчестер-арена" нь 21 мянган хүний багтаамжтай бөгөөд концерт үзэх гэсэн хүмүүс уг хүрээлэнг дүүргэсэн байжээ. "NBC News" мэдээлснээр Британийн албаны хүмүүс дэлбэрэлтийг амиа золиослогч үйлдсэн байж магадгүй гэж үзэж байгаа гэнэ.

"Манчестер-аренатай" зэрэгцээ орших "Виктория" станцад тэсрэх төхөөрөмж тавигдсан мэдээ гарч тэнд мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэнэ. Станцыг түр хаажээ.

Эх сурвалж: reuters.com

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here

















Сэтгэгдэл:
ЯГ ОДОО
ИХ УНШСАН