• Эхлэл
  • Энэтхэгийн хилийн застаавыг устгажээ

Энэтхэгийн хилийн застаавыг устгажээ

2017/05/26

- Энэтхэг-Пакистаний хилийн маргаантай бүс болох Кашмир мужид Энэтхэгийн тал Пакистаний хилийн хэд хэдэн заставийг хүнд их буугаар буудаж устгасан байна. Пакистаний тал хариу цохилт өгч Энэтхэгийн хилийн заставийг устгасан байна.

- Оросийн нисэх хүчний тусламжтайгаар Сирийн армийхан / 5-р лeгион,15-р бригад, сайн дурийн ардийн дайчид Палмирагаас өмнө-баруун чиглэлд давшилтаа хийж ИУ-ний хамгаалалтийг нэвтэлж энэ бүсэд томоохон бүлэгийг бүслэх байдлийг бий болгосон байна. 2 өдөрийн тулааний явцад Сирийн армийхан 10 гаруй хот сууринг чөлөөлсөн бна.

- Хомс мужийн Палмира хотоос өмнө зүгт хийсэн Сирийн армийн давшилт амжилттай болж 24-25 өдрүүдэд их хэмжээний газар нутгийг ИУ-аас чөлөөлөж /3000 кв/м газар/, Дмейр хотод байгаа Сирийн сөрөг хүчний бүлгийг давхар бүсэлж, Иорданы хилээр нэвтэрсэн барууны тусгай хүчин ба сирийн сөрөг хүчний бүлгийг Ат-Танф суурингаас хөдөлгөхгүйгээр давших замуудыг нь хааж чадсан байна. Сирийн армийнхан энэхүү том давшилтыг хийхэд Орос улсын туслалцаа гол байсан гэдгийг онцолж, ИУ ба сөрөг хүчний гол хэсгүүдийг устгахад Оросын нисэх бүлэг хамгийн их үүрэг гүйцэтгэсэн гэжээ. Сирийн арми ба орон нутгын сайн дурын дайчид орос сургагч нараар удирдуулаж олон төрлийн шинэ тактикаар ийнхүү амжилт гаргаж чадсан байна.

- Сауди Араб АНУ хоёрын хийсэн 110 тэрбум ам долларын томоохон зэвсгийн наймааг танилцуулж байна. Үүнд: "Littoral" ангиллын байлдааны усан онгоц 4ш "Abrams" М1A2S үндсэн байлдааны танк 115ш "Chinook" CH-47 ачаа тээврийн нисдэг тэрэг 48ш "Blackhawk" UH-60 байлдааны нисдэг тэрэг 150ш "Payway" лазер чиглүүлэгчтэй бөмбөг 16.000ш "Patriot" MIM-104F пуужингийн систем "ТHAAD" пуужингаас хамгаалах систем.

Орчуулсан: Лхагва Адьяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин