• Эхлэл
  • Исламын улс бүлэглэлийн 13 террористыг устгажээ

Исламын улс бүлэглэлийн 13 террористыг устгажээ

2017/05/26

200.000 оршин суугчтай Филиппины Марави хотод 500 хүнтэй Исламын улс бүлэглэл ихэнх хэсгийг хяналтандаа аваад байгаа билээ. Тэгвэл пүрэв гаригт Филиппиний арми хот руу армиа оруулж тулаанаа эхлүүлжээ.

Арми Марави хотод 70 гаруй цэргээ алуулсан мөн Жоло арал дээр хоёр эргүүлийн машинаа устгуулж 10 хүнээ алдсан гэж Амаг агентлаг мэдээлжээ. Харин Филиппины арми үүнийг үгүйсгэж найман цэргээ алуулж, 31 хүнээ шархадсан, Исламын улс бүлэглэлийн 13 террористыг устгасан гэж мэдэгджээ.

Филиппины нисэх хүчин хэд хэдэн газар хүчтэй агаарын цохилт өгсөн байна. Гэнэтийн отолтонд орж хохирол амссан Филиппины армиас их хэмжээний машин техник, сум хэрэгсэл, зэр зэвсэг олзлоод байна.

Филиппины ерөнхийлөгч Ерөнхийлөгч Родриго Дутерте бид террористуудыг богино хугацаанд ялан дийлэх болно гэж мэдэгдлээ. Исламын улс Зүүн Өмнөд Ази дахь нөлөөгөө өргөжүүлэхийн тулд бүс нутгийн нийслэл Марави хотыг ашиглаж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин