• Эхлэл
  • Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хандивын данс нээнэ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хандивын данс нээнэ

2017/05/29

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 27-нд нэр дэвшигчийн үнэмлэх болон батламжаа гардан авсан.

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсаны дараа нэр дэвшигч болон нам сонгуулийн зардлын данс нээх эрхтэй юм.

Зардлын дансаа нам, нэр дэвшигч Сонгуулийн Ерөнхий Хороо болон Татварын ерөнхий газар, Үндэсний Аудитын газарт данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор бүртгүүлэх үүрэгтэй аж.

Ерөнхийлөгчийн сонгуульд нам, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын газраас нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр, намаас зарцуулах зардлын дээд хэмжээг 6.9 тэрбум төгрөгөөр тогтоосон.

Нэр дэвшигч сонгуулийн зардлын дансандаа өөрийн хөрөнгө, сонгуулийн хандивыг хуримтлуулна.

Нам нэр дэвшүүлсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал хугацаанд намын сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж болох аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин