Богино банзалтай дүрс бичлэгээ тараасан бүсгүйг баривчилжээ

2017.07.19

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Саудын Арабын иргэн, нэгэн эмэгтэй богино банзал өмссөн дүрс бичлэгээ сошиал сүлжээнд оруулсан нь шашны хатуу дэгтэй энэ улсад байж боломгүй үйлдэлд тооцогдож, интернэт ертөнцийн анхаарлын төвд орсон юм.

Уг бүсгүй нийслэл Рияад хотоос баруун хойд зүгт 200 км зайнд байрладаг Ушайгер хэмээх цөлийн тосгонд бичлэгээ үйлджээ. Ушайгер тосгоны харьяалагддаг Нажд муж нь шашны уламжлалыг хатуу дагадаг газар юм.

Бичлэг тарсны дараа Саудын Арабын эрх баригчид эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлсэн бол өчигдөр буюу Мягмар гарагт баривчилсан болохыг орон нутгийн суваг мэдээлжээ. Тарсан бичлэг нь Саудын иргэдийг хоёр хуваагаад байна. Нэг хэсэг нь бүсгүйн зоригийг магтаж, эмэгтэйчүүдийн эрхийг хааж боохыг эсэргүүцэж, бодлогод өөрчлөлт хийхийг уриалжээ. Нөгөө хэсэг нь хууль дүрмээ хүндэлж, шашны уламжлалыг дагах ёстой гэж үзсэн байна.

Саудын Арабт хэрэгждэг Шариатын хуулийн дагуу бүх эмэгтэйчүүд бүтэн биеэ халхалсан хувцас өмсөх ёстой. Мөн толгойн алчуур, нүүрний гивлүүр зүүх ёстой байдаг юм. Саудын Арабт зочилсон гадны иргэд, төр засгийн эмэгтэй төлөөлөгчдөд ч хувцсаа зөв сонгохыг зөвлөдөг байна.

Эх сурвалж: Russia Today

видеог ЭНД дарж үзнэ үү.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


Сэтгэгдэл:
ЯГ ОДОО
ИХ УНШСАН