• Эхлэл
  • Леонардо Ди Каприо агуу уран зураач Да винчигийн дүр бүтээнэ

Леонардо Ди Каприо агуу уран зураач Да винчигийн дүр бүтээнэ

2017/08/15

Холливудын нэрт жүжигчин Леонардо ДиКаприо олон жил хүлээсэн Оскарын шагналаа "The Revenant" киноныхоо Хю Глассын дүрээр хүртсэн билээ.

Энэ киноноос хойш нэг хэсэг амралт авсан жүжигчин эр энэ онд "Before the Flood" баримтат кинонд дүр бүтээснийг эс тооцвол өөр кинонд тоглоогүй.

Тэгвэл жүжигчин эр цуут зураач Леонардо Да Винчигийн тухай өгүүлэх шинэ киноны гол дүрд тоглохоор болжээ. 

Алдарт сэтгэн бодогч, уран зураач Да винчигийн дүрийг Исаксонын бичсэн Да Винчигийн намтар номоор сэдэвлэн “Paramount” кино стди бүтээхээр болжээ.

Сонирхуулахад Леонардогийн нэрийг түүний ээж алдарт зураачийн зургийг сонирхож явахдаа бодож олсон гэж хожим нь дурсжээ. Энэхүү кинонд сэргэн мандалтын үеийн амьдрал ахуйг харуулахаас гадна суут зураачийн намтрыг уран сайхны киногоор дүрслэн үзүүлэх гэнэ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин