• Эхлэл
  • Чойжин ламын сүм музейд үдшийн цэнгүүн болно

Чойжин ламын сүм музейд үдшийн цэнгүүн болно

2017/09/04

Чойжин ламын сүм музей Нийслэлийн Улаанбаатар чуулгатай хамтран "Шөнийн сүм музей”-д Улаанбаатар чуулга үдшийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байна.

Энэхүү цэнгүүнд хүрэлцэн ирснээр Монголын түүх соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Монгол улсдаа төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг Нийслэлийн Улаанбаатар чуулгын нийт уран бүтээлчид болон Хангарьд найрлын тоглолтыг үзэж, сонирхох боломжтой юм.

Тоглолт Чойжин ламын сүм музейд есдүгээр сарын 7-ны 21:00 цагт болно.

Тасалбарын үнэ: 50,000 төгрөг

Тасалбарыг  www.ticket.mn  сайтаар худалдан авах боломжтой.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин