• Эхлэл
  • Ангела Меркель: Туркийг хэзээ ч Европын Холбоонд элсүүлэхгүй

Ангела Меркель: Туркийг хэзээ ч Европын Холбоонд элсүүлэхгүй

2017/09/04

Германы канцлерь Ангела Меркель Турк улсыг Европын Холбооны гишүүн болох ямар ч боломжгүй гэж хэлсэн нь НАТО-гийн гишүүн хоёр орны харилцааг улам доройтуулах алхам боллоо.

Өнгөрсөн амралтын өдөр болсон нэр дэвшигчдийн телевизийн мэтгэлцээний үеэр Меркель “Турк улс Европын Холбооны гишүүн болох боломжгүй гэдэг нь тодорхой” гэж хэлжээ. Түүнтэй мэтгэлцсэн Мартин Шульц бас хэрвээ канцлерь болвол Туркийг гишүүнээр элсүүлэх ажлыг зогсооно хэмээн амласан байна.

Меркель цааш нь “Үүнээс гадна би бусад түншүүдтэйгээ Туркийг элсүүлэхгүй байх тал дээр байр сууриа нэгтгэхийн төлөө ажиллана” хэмээн нэмж хэлсэн юм.

Уг мэтгэлцээний дараа үзэгчдээс авсан судалгаагаар Меркельд 33 хувь нь итгэж байгаагаа илэрхийлсэн бол Мартин Шульц 17 хувийн итгэл хүлээсэн байна.

Меркелийн хэлсэн үг Герман-Туркийн доройтсон харилцааг улам муутгахаар байгаа юм. Саяхан Туркийн эрх баригчид Германы хоёр иргэнийг улс төрийн шалтгаанаар баривчилсан.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө Германы гадаад хэргийн сайд Зигмар Габриель хэлэхдээ одоогийн ерөнхийлөгч Эрдоганыг засаглаж байгаа цагт Турк улсыг Европын Холбоонд элсүүлэх ямар ч боломж байхгүй гэж хэлж байв.

Үүний хариуд Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган Германы турк иргэдийг ирэх сард болох сонгуулиар Меркелийн намын эсрэг санал өгөхийг уриалсан юм.

Өнгөрсөн онд гарсан төрийн эргэлт хийх оролдлогын дараа Эрдоганы явуулж байгаа бодлогыг Германы эрх баригчид Европын стандартад нийцэхгүй хэмээн үзэж, тус холбооны гишүүн болохыг эсэргүүцэх болсон байна.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин