• Эхлэл
  • Энэ жилийн Victoria’s Secret шоу Шанхай хотод болно

Энэ жилийн Victoria’s Secret шоу Шанхай хотод болно

2017/09/06

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй хувцас загварын үзүүлбэр болох Victoria’s Secret шоу энэ жил анх удаа Ази тивд, Шанхай хотод арваннэгдүгээр сарын 28-нд болох гэж байна.

Өнгөрсөн онд Парист зохион байгуулагдсан дотуур хувцасны шоуг телевизээр дэлхийн 190 орны 1.4 тэрбум хүн үзэж сонирхсон байдаг. Энэ жил Хятадад болохоор болсон нь тус брэндийн Азийн зах зээлд тэлэх гэсэн сонирхолтой холбоотой юм.

Victoria’s Secret анхны бүрэн хэмжээний дэлгүүрээ өнгөрсөн хоёрдугаар сард Шанхай хотод нээсэн бол дараа нь Макаод нээжээ. Удахгүй Хонг Конгийн хөл хөдөлгөөн ихтэй Козвэй бэй дүүрэгт шинэ дэлгүүр нээхээр төлөвлөсөн байна.

Энэ жилийн Шанхайн шоуд Адриана Лима, Алессандро Амбросио зэрэг нэртэй моделиудаас гадна Хятадын загвар өмсөгчид түлхүү оролцох гэнэ.

Өнгөрсөн оны Парисын шоунд түүхэндээ хамгийн олон хятад модель тус брэндийн 51 сахиусан тэнгэрийн тоонд багтан оролцож байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин