ҮЙЛДЭЛ ХИЙХГҮЙ БОЛ ҮГ ӨЧҮҮХЭН

2017.09.06

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

 

Хүний эрх хамгаалагчдын үндэсний III зөвлөгөөн Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагууд болон хүний эрх хамгаалагчдын 60 гаруй төлөөлөгч нэгэн дор цуглаж, тулгамдаж буй асуудлууд, ирээдүйд хийх ажлуудаа төлөвлөн ярилцсан байна.

НҮБ-д зөвлөх эрхтэй, Азийн 19 оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Азийн Форум (ФОРУМ-АЗИ) байгууллага болон түүний гишүүн байгууллагууд болох Хүний эрх хөгжил төв, Глоб интернэшнл төвөөс хамтран зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр Монгол ардын нам, Ардчилсан нам болон парламентад суудалгүй бусад намын төлөөллийг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Мөн энэ үеэр Камбожийн парламентын гишүүн, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Сончай өөрийн биеэр хүрэлцэн ирж, эх орондоо болж буй хүний эрхийн зөрчлүүдийн талаарх гашуун туршлагаасаа хуваалцсан нь онцлох үйл явдлын нэг байлаа.

ФОРУМ-АЗИ байгууллагын хувьд энэхүү арга хэмжээнд оролцогч бүх талуудын зүгээс хүний эрхийг хамгаалах, түүнийг хөхиүлэн дэмжихэд чухал ач холбогдол өгч байсанд ихээхэн сэтгэгдэл өндөр байна. НҮБ-аас гаргадаг Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэл хэлэлцүүлгийн хүрээнд хүлээн авсан зөвлөмжүүд, шинэ хуулиуд болон хуулийн төслүүдийг харахад эерэг өөрчлөлт авчирна гэсэн итгэл төрөхүйц байгааг дурдах нь зүйтэй. Үйлдэл хийхгүй бол үг өчүүхэн гэдгийн адилаар эдгээр баримт бичгүүд нь бодит үйл хэрэг болохгүй аваас Монгол дахь хүний эрх хамгаалагчид урьдын адил бүх түвшинд дарамт шахалт, хүчирхийлэлд өртсөөр байх болно.

Энэ сарын 2-3-нд болсон зөвлөлдөх уулзалтын үеэр оролцогч талуудын зүгээс дараах зургаан төрлийн эрхийг онцгойлон анхаарах шаардлагатай байгааг санал нэгтэйгээр хэлж байлаа. Үүнд, уул уурхай болон томоохон бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотойгоор бизнес болон хүний эрхийг хамгаалах үндэсний хэмжээний хөтөлбөртэй болох, зохистой аюулгүй хүнсээр хангагдах эрхэд яаралтай анхаарал хандуулах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах болон эмэгтэйчүүдийн эрхийн талаарх ойлголтыг түгээх, эрүүл мэндийн үйлчилгээ, улс төрийн үйл хэрэгт оролцох эрх, хүүхдийн эрх, ялгаварлан гадуурхалт, эрүүдэн шүүхтэй холбоотой мөрдөн шалгах бие даасан механизмтай болох, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг багтаж байна.

Үүнээс гадна улс төрийн намуудын төлөөлөлтэй хийсэн уулзалт, ярилцлагын үеэр тухайн намууд нь хүний эрхийг хамгаалагчид болон иргэний нийгмийн байгууллагууд руу чиглэсэн бие даасан бодлогын дотоод бүтэцтэй эсэх нь анхаарал татсан сэдвүүдийн нэг байсан юм. Үүнтэй холбогдуулж, МАН-ын дэргэдэх стратеги, судалгааны төвөөс хүүхдийн эрх болон зохистой аюулгүй хүнсээр хангагдах эрхийн асуудлаар хүний эрх хамгаалагчид, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн.

Харин зөвлөгөөний төгсгөлд болсон Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой хийсэн уулзалтын үеэр оролцогчдын зүгээс Хүний эрх хамгаалагчдын тухай хуулийн төсөл болоод ХЭҮК-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагын талаар голчлон санал солилцсон төдийгүй морь унаач хүүхдийн асуудлаар дорвитой алхам хийхээр нэгдсэн ойлголтод хүрлээ. Гэвч Монголын хүний эрх хамгаалагчдыг хууль , эрх зүйн хүрээнд хамгаалах механизмыг бий болгоход хамгийн их үүрэг оролцоотой байх ёстой УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны төлөөллийг зөвлөгөөн зохион байгуулагчдын зүгээс урьсан боловч эцсийн мөчид татгалзсан хариу өгсөнд харамсаж байна.

Эцэст нь дүгнэхэд, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд хүний эрхийн асуудлаар тодорхой ахиц гарсан гэдгийг хэлэх зүйтэй. Гэхдээ хүний эрх хамгаалагчид болон сэтгүүлчид халдлага, сүрдүүлгийн золиос болох нь үргэлжилсээр байгаа нь дан ганц хууль батлаад орхихоос илүүтэй иж бүрэн, цогц хөтөлбөр шаардлагатай байгааг илтгэж байна.

Англи эхийг ЭНД дарж уншина уу 


Сэтгэгдэл: