• Эхлэл
  • Дэлхийн онгон байгалийг хамгаалах сангийн өдөр

Дэлхийн онгон байгалийг хамгаалах сангийн өдөр

2017/09/11

Өнөөгөөс 56 жилийн өмнө бий болсон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) байгуулагдсан өдрөө есдүгээр сарын 11-нд тэмдэглэдэг.

Өнөөдрийн байдлаар энэ нь дэлхийн бүх өнцөг буланд байгаль хамгаалах хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хүч чармайлтаа чиглүүлсэн дэлхийд томоохонд ордог Засгийн газрын бус олон улсын байгаль хамгаалах байгууллага юм.

Тус сан дэлхийн үндэсний 28 байгууллага, холбоот гишүүн, түүнчлэн таван сая орчим гишүүн хүнийг нэгтгэж байна. Үүнд итгэхэд хэцүү ч, 1961 онд ийм өргөн цараатай байгууллага байгуулагдсан нь бараг анзаарагдаагүй үйл явдал байсан юм.

Дэлхийн амьдралыг хадгалж үлдэхийг зорилгоо болгон зарласан Онгон байгалийн сан Швейцарын Морге гэдэг жижиг хотод байгуулагдсан бөгөөд Байгаль хамгаалах олон улсын холбооны төв байр энд байдаг юм.

Дэлхийн байгаль хамгаалах санг үндэслэгч Люк Хоффман, Питер Съотт, Гай Монфор нар ч өөрсдийнх нь санаа сэдэл юу болж хувирахыг гадарлаж байгаагүй ажээ. 1962 онд тус сан өргөн цараатай ажиллагаа явуулж, зэрлэг амьтдыг хамгаалах дэлхийн Харти бичигт гарын үсэг зурахыг төлөөлөгчид нь бүх оронд уриалсан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин