• Эхлэл
  • ОУВС дараагийн шатны санхүүжилтээ хойшлуулжээ

ОУВС дараагийн шатны санхүүжилтээ хойшлуулжээ

2017/09/13

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 25-нд манай улсад ногдох дараагийн шатны санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх  байсан билээ. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан ОУВС-гаас дараагийн шатны санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

ОУВС энэ талаархи албан ёсны мэдээллээ Монголбанкинд хүргүүлжээ. Уг нь хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэхээр тохиролцсоноос Төв банк Хятадын Ардын банктай 2.2 тэрбум ам.долларын своп хэлцлээ сунгаад байгаа юм.  Харин бэлэн байдлаар Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, ОУВС-гийн эхний улирлын санхүүжилт болох 38.6 сая ам.доллар манай улсын дансанд орж ирсэн.

Тэгвэл шинээр байгуулагдах Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт ямар байр суурь баримтлах нь тодорхойгүй байгаа учир тус сангаас ийнхүү манай улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа нь энэ ажээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин