• Эхлэл
  • Ирэх онд нефтийн үнэ өсөхгүй гэж таамаглаж байна

Ирэх онд нефтийн үнэ өсөхгүй гэж таамаглаж байна

2017/09/14

ОХУ-ын төрийн мэдлийн нефть олборлогч “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечиний таамгаар ирэх 2018 онд нефтийн үнэ өсөхгүй. Түүний үзэж байгаагаар нэг баррель нефтийн үнэ 40-43 ам.долларт хэлбэлзэнэ. 

Нефтийн үнэ өсөхгүй байгаа шалтгаан АНУ-ын ам.долларын ханшны хэлбэлзэлтэй холбоотой. “Ам.долларын ханшны хэлбэлзэл одоогоор 20 хувьтай байна. Энэ хэлбэлзлийг тооцож үзэхэд нэг баррель нефтийн үнэ бодит үнэ 40 ам.доллар хавьцаа байгаа юм” хэмээн Игорь Сечин Оросын телевизийн “Россия 24” сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

ОХУ-ын Эрчим хүчний сайд Александ Новак ирэх онд Brent төрлийн нефтийн үнэ ирэх онд 45-55 ам.доллар хавьцаа байна хэмээн бас хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар нэг баррель нефть төрлөөсөө хамаарч 52-54 ам.доллар байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин