• Эхлэл
  • Ц.Сандуйгийн өргөдлийг 22-нд хэлэлцэнэ

Ц.Сандуйгийн өргөдлийг 22-нд хэлэлцэнэ

2017/09/15

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр /2017.09.14/ болсон. Энэ хуралдаанд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүсэлтээ илэрхийлсэн гэсэн мэдээлэл тархсан. Энэ талаар "Миний ажлаа өгч буй шалтгаан нь цахим ертөнцөд тархаад байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй" гэсэн гэх мэдээлэл гараад байсан.

Харин энэ талаар НИТХ-аас ямар нэгэн албан мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны вэб сайтад: 

НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 22-нд хийхээр боллоо гэсэн товч мэдээлэл гарсан байна. Тэгэхээр НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн ажлаа өгөх өргөдлийг энэ сарын 22-нд албан ёсоор шийдэх бололтой. 

Албан мэдээллийг дор дарж уншина уу

НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 22-нд болно


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин