• Эхлэл
  • ”Монголын гоо ертөнц” нийгэмлэг цуврал арга хэмжээ зохион байгуулна

”Монголын гоо ертөнц” нийгэмлэг цуврал арга хэмжээ зохион байгуулна

2017/09/20

“Монголын Гоо Ертөнц” нийгэмлэг Монголын соёл урлагийг гадаадад сурталчилан дэлхийн 40 гаран улс оронд 20 гаран жил урлагийн тоглолт үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, олон талт үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.

Харин энэ сарын 9-р сарын 22, 23-нд Монголын Гоо-Ертөнц нийгэмлэг, Хан Богд чуулга үүсгэн байгуулагдсаны болон Монголоо гадаадад тасралтгүй сурталчилан ирсний 20 жилийн ойн баярын хүрээнд доорхи цуврал арга хэмжээг Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамтай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

ХӨТӨЛБӨРТ: 9-р сарын 22-ны 18 цагаас Хөх Сар галлерейд хамран ажиллаж ирсэн нийт уран бүтээлчдийн орлцсон "ГОО-ЕРТӨНЦ" уран бүтээлийн үзэсгэлэн. 23-нд 18.30 цагаас Дуурь Бүжгийн Эрдмийн Теaтрт Хан Богд чуулгын тоглолт буюу "МАРАЛ" мюзикл шоу тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эрхэм та бүхнийг манай цуврал арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Биднийг үргэлж дэмжин, хамт байдаг та бүхэндээ Хан Богд Чуулгын үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

“Монголын гоо ертөнц” нийгэмлэг

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин