• Эхлэл
  • Мексик:Амиа алдсан хүмүүсийн тоо 200 давжээ

Мексик:Амиа алдсан хүмүүсийн тоо 200 давжээ

2017/09/21

Мексикт  болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр амиа алдагсдын тоо 200 хол давж, Мехико хотод нурж сүйдээгүй барилга байшин цөөн үлдээд байна. Тус улсын ерөнхийлөгч Энрике Пена Ньетогийн мэдэгдсэнээр сургуулийн барилга газар хөдлөлтөд сүйдсэнээс 20 гаруй сурагч амиа алдаж, 30 гаруй сурагч сураггүй болжээ.

Асар хүчтэй газар хөдлөлтөд нийслэл Мехико хотоос гадна хэд хэдэн муж нэрвэгдээд байна. Мехико хотод олон мянган хүний амийг авч одсон аймшигтай газар хөдлөлт 1985 онд болж байсан бөгөөд газар хөдлөлтөд өртөмтгий энэ улсын өмнөд мужид  энэ сарын эхээр мөн 8.1 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс 90 хүн амиа алдсан билээ.

АНУ-ын геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр газар хөдлөлт Мехико хотоос 120 км-ийн зайд, газрын гадаргуугаас 51 км-ийн гүнд болсон байна. Алга болсон хүүхдүүдийн эцэг эхчүүд тэднийг нурангид дарагдсан байх вий гэхээс айж байгаа бөгөөд аврагчид, сайн дурынхан нурангид дарагдсан барилга дороос хүмүүсийг гаргахаар ажиллаж байна.

ОРЧУУЛСАН Н.ЭНХТУЯА

Эх сурвалж: BBC


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин