Монголыг зах зээлийн ажиглалтын жагсаалтаас хасчээ 

2017.10.03

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Олон улсын төлбөр тооцооны Т+3 системийг 2012 онд амжилттай нэвтрүүлсний үр дүнд Монгол Улсыг индексийн тооцоо, судалгаагаар тэргүүлэгч FTSE Russell компаниас Фронтиер зах зээлийн ажиглалтын жагсаалтад оруулаад байсан билээ. Төлбөр тооцооны Т+3 системийг 2015 онд урьдчилсан төлбөрт систем рүү эргүүлэн ухраасан, зах зээлийн төлбөр тооцооны эрсдэлийг хаах зориулалт бүхий төлбөрийн баталгааны санг тараасан зэрэг шалтгааны улмаас өнөөг хүртэл албан ёсоор Фронтиер зэрэглэл авч чадаагүй байсан бөгөөд FTSE Russell компани нь жилийн үнэлгээний хурлаараа Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг Фронтиер зах зээлийн ажиглалтын жагсаалтаас хассан тухай харамсалтай мэдээ ирүүллээ.

Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирал нар энэ оны 4 дүгээр сард FTSE Russell компанитай уулзаж, манай зах зээлийг жагсаалтаас хасах нөхцөл байдал үүссэн талаар тодруулж ярилцсаны үр дүнд, зах зээлд нэн шаардагдаж буй төлбөр тооцооны горимын өөрчлөлтийг даруй хэрэгжүүлэх талаар төлбөр тооцоог хариуцсан “Арилжааны төлбөр тооцоо” ХХК болон бусад холбогдох зах зээлийн оролцогчидтой ажлын хэсэг байгуулж, шаардлагатай дүрэм журмуудыг хамтран боловсруулах зэргээр бидний зүгээс тэргүүн ач холбогдол өгч ажиллаж байсан болно. Мөн төлбөр тооцооны горимын өөрчлөлтүүдийг даруй хэрэгжүүлэхийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн зүгээс “Арилжааны төлбөр тооцоо” ХХК болон бусад зах зээлийн оролцогчдод уриалж, жагсаалтаас хасагдах бодит аюул нүүрлэж байгааг анхааруулж байсан нь саяхан билээ. Гэвч зах зээлд шаардлагатай өөрчлөлтүүд хийгдээгүй буюу ойрын хугацаанд хийгдэх боломжгүй гэдэг шалтгаанаар манай зах зээлийг ажиглалтын жагсаалтаас хассан байна. Ийнхүү албан ёсны зэрэглэлтэй болох боломжоо алдсан хэдий ч FTSE Russell компанийн үнэлгээний дараагийн хурал буюу ирэх 3 дугаар сар гэхэд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж дуусган, эргэн ажиглалтын жагсаалтад багтах боломжтой тул зах зээлийн оролцогчид хамтран өөрчлөлтүүдийг даруй хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна гэж Монголын хөрөнгийн бирж мэдээлсэн байна. 

Англи эхийг ЭНД дарж уншина уу

For English version please visit here


Сэтгэгдэл:
ЯГ ОДОО
ИХ УНШСАН