• Эхлэл
  • 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо

30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо

2017/10/04

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдлоо. УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулганы хуралдаанаар нийт гишүүдийн 61,8 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохоор боллоо. Энэхүү хуралдаанд УИХ-ын 76 гишүүний 47 нь оролцсон. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахыг эсэргүүцсэн 30 МАН-ын гишүүн хуралдаанд оролцсонгүй.

У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан юм.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Засгийн газрын гурван гишүүнтэй холбоотой компаниудад 328 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гэрээг олгосон гэж буруутгаж байсан юм.

Англи эхийг ЭНД дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН