• Эхлэл
  • ”Монгол Хьюндай” эмнэлгийнхэн мэс заслууддаа хямдрал зарлалаа

”Монгол Хьюндай” эмнэлгийнхэн мэс заслууддаа хямдрал зарлалаа

2017/10/10

"Монгол Хьюндай" эмнэлэг  орчин үеийн шинэ техник, технологи ашилан гэмтэл согог, эрүү нүүрний эмгэг, дотор, ерөнхий мэс заслын чиглэлээр батлагдсан стандарт удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд  нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтнууд эмчилгээ үйлчилгээг үзүүлж эхлээд бүтэн гурван жилийн хугацаа өнгөрчээ.

Дэлхийн хэмжээнд хийгддэг, монголд тэр бүр хийгдээд байдаггүй мэс заслуудыг  "Монгол Хьюндай" эмнэлэгт хийж байна.

Олны дунд "хувийн гэмтлийн сайн эмнэлэг" гэдгээрээ хэдийнээ танил болсон  уг байгууллагын хамт олон ерөнхий мэс засал эмчилгээ тэр дундаа өвдөг, түнхний гажгийн  оношилгоог нарийн хийж, түнх, өвдгөнд хиймэл үе суулгах,  өвдөг түнхний үенд дурангийн  шинжилгээ хийх өндөр технологитой мэс ажилбаруудыг мөн хийж байна. Эрүү нүүрний томоохон мэс заслууд ч тэднийд хийдэг юм байна. 

Эдгээр мэс заслын эмчилгээний багцууддаа нэг сарын хугацаатай хямдрал зарлаад байгаа юм байна.

Мөн дүрс оношилгооны тасаг нь өвөл цагийн хуваарьтаа энэ 2017 оны аравдугаар сарын 9-нөөс эхлэн шилжиж 24 цагаар ажиллаж байгаа гэнэ.

Тус эмнэлгийн эмч нар ерөнхий мэс заслын оношилгоо эмчилгээ /дурангийн болон нээлттэй мэс засал/ болон өвдөгний үений дурангийн мэс засал эмчилгээг сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан үйлчлүүлэгчдэд шарх, сорви бага учруулах үүднээс жижиг зүслэгээр хийдэг юм байна. Үүнд,

  • Бамбай булчирхайн мэс засал,
  • Хөлсний булчирхайн мэс засал (суганы эвгүй үнэр арилгах болон хэт их гар хөлрөлтийг зогсоох ),
  • Цөсний хүүдий авах мэс засал (дурангаар болон нээлттэй),
  • Мухар олгойн мэс засал (дурангаар болон нээлттэй),
  • Бүх төрлийн ивэрхийн мэс засал,
  • Хөлийн өнгөц венийн судасны эмгэгийн мэс засал,
  • Шулуун гэдэсний эмгэгийн үеийн мэс засал (цагаан мах эргэх, хурц болон архаг идээт үрэвсэл, ургацаг авах ),
  • Өөхөн эдийн үүсгэвэр авах мэс засал,
  • Мэс заслын хуучин сорви өөлж цэгцлэх мэс заслыг дурдаж болно.

Тус эмнэлэгт хийгддэг эмчилгээ үйлчилгээнээс хүргэе.

1. Гэмтэл согог болон үе мөчний бүх төрлийн мэс засал, эмчилгээ үйлчилгээ хийгддэг. Үүнд,

  • Хиймэл үе солих мэс засал /өвлөг, түнх/
  • Үений дурангийн мэс засал /зөөлөн эд болон чагтан холбоосны гэмтэл/,
  • Төрөл бүрийн ясны хугарал гэмтэл,
  • Спортын гэмтэл,
  • Үе мөчний үрэвсэл,
  • Хүүхдийн гэмтэл болон төрөлхийн согог гэх мэт.

2. Ерөнхий мэс засал

  • Бамбай булчирхай, хөхний хавдрын мэс засал,
  • Ходоод болон бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс засал,
  • Хэвлийн хөндийн дурангийн мэс засал,

3. Эрүү нүүрний эмгэг

  • Эрүү нүүрний бүх төрлийн гэмтэл болон хугарал засах мэс засал, гоо сайхны мэс засал,

4. Дүрс оношилгоо

  • Дижитал рентген аппаратаар бүх төрлийн рентген зураг,
  • Хөдөлгөөнт рентген аппарат /С-arm/ тасаг болон хагалгааны өрөөн дэх хэвтрийн өвчтөний рентген зураг,
  • Компьютер томографи ашиглан бүх төрлийн яс болон зөөлөн эд, судасны гэмтэл оношилгоо,
  • Бүх төрлийн эхо, шинжилгээ /хэвлийн хөндий болон бамбай булчирхай, судас/,

5. Нөхөн сэргээх физик эмчилгээ

  • Бүх төрлийн мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ /хөдөлгөөн засах, ахуй засал/
  • Өвдөгний мэс засал /үе солих хагалгаа, үений дрангийн хагалгаа/-ны дараа хийгддэг CPM багажийг оруулан хагалгааны үр дүнг улам өндөрсгөнө.

6. Клиник лаборатори

"Монгол Хьюндай" эмнэлгийнхэн хэвтэн эмчлүүлэх үйлчилгээгээр 70, амбулаторын үйлчилгээгээр өдөрт 400 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Хэрэв та үйлчлүүлэх бол өөртөө байгаа өмнөх үеийн өвчний түүх бүхий карт, шинжилгээ хийлгэсэн бол шинжилгээний хуудсаа авч ирэхэд л болно. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин