• Эхлэл
  • “Хуба Хаяа”-г Хятадын зах зээлд гаргана

“Хуба Хаяа”-г Хятадын зах зээлд гаргана

2017/10/11

Өвөр Монголын Өөртөө засах орны нийслэл Хөх хотноо өнгөрсөн есдүгээр сарын 26-30-нд болсон Монгол-Хятадын хоёрдугаар экспогийн үеэр Өвөр Монголын "Өдрийн сонин"-ы тусгай дугаарт нийтлэгдсэн Монголын аж ахуйн нэгжийн сэтгэгдлээс хүргэж байна. 

-“Хуба хаяа“ брэнд монголчуудад хэдийн танил болсон. “Хаан жимс” компани өмнөх Экспод оролцсон уу?

-“Хуба хаяа” брэндийн чацарганы тос, охиор энэ жил анх удаагаа Экспод оролцож байна. Чацаргана жимс хүний биед шаардлагатай маш олон төрлийн амин дэмийг агуулдаг монголчууд “хаан жимс” гэж нэрлэдэг. 50 гармын савлагаатай нэг ширхэг чацарганын охийг ууснаар өдөрт шаардлагатай бүх төрлийн амин дэмээ авч чаддаг. Чацаргны тосыг ходоодны шарх эмчлэхэд хэрэглэдэг, олон талын анагааах чадвартай.

-Охийг зөвхөн дангаар нь уух ёстой юу? Жимсээ хаанаас  авдаг вэ?

-Охийг дангаар нь ууж болно. С амин дэмд мэдрэг хүмүүс бол шингэлж ууна. Манайх жимсээ Увс, Сэлэнгэ аймаг, Тэрэлжийн “Хаан жимс”, Төв аймгийн Сэргэлэн сумын “Хаан жимс” жуулчны баазад өөрсдөө тарьж ургуулдаг. Монгол нутгийн эрүүл хөрсөнд ургасан органик бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах зорилготой анх удаагаа Экспод орж байна. Манай бүтээгдэхүүнийг хятад хүмүүс их сонирхож байна. Удахгүй Хятадад ургацын баяр болох учраас бэлгэнд өгөх гэж нэлээд сонирхож авч байх шиг байна. Үүнд зориулаад 50 тм-тай 6 ширхгээр бэлгийн багц болгоод зарж байгаа.

-Гадаадад гаргадаг уу?

-Япон, Өмнөд Солонгост гараад эхэлчихсэн. Монголчууд олноороо амьдардаг учраас өөрсдөө авч яваад хэрэглэдэг, зарж борлуулдаг болсон. Компани бол албан ёсоор гадагшаа гаргаагүй, одоохондоо яриа хэлцлийн түвшинд байгаа. Хятадад бас гаргахаар 2-3 компанитай ярьж байна. Өвөр Монголчууд манай бүтээгдэхүүнийг маш их сонирхож байна.

-Орц найрлага нь юу вэ. Ямар технологиор үйлдвэрлэж байна?

-Ус болон сахар огт нэмээгүй, чацарганы үр болон хальсийг шахаж аваад савласан цэвэр жимс. ” –“Хуба Хаяа” үйлдвэр нь олон улсын стандарт хангасан Герман технологийн үйлдвэр. Манай үйлдвэрийн нээлтэд ирсэн япон инженер “Энэ бол Монголд байтугай Азид байхгүй үйлдвэр байна” гэж хэлсэн.

Өвөр Монголын "Өдрийн сонин"-ы тусгай дугаар. 2017.09.29

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин