• Эхлэл
  • Танилц, У.Хүрэлсүхийн танхимын сайд нар

Танилц, У.Хүрэлсүхийн танхимын сайд нар

2017/10/12

Шинэ сайд нарын талаар таамаг, нэг их зөрсөнгүй, гурван хүний нэрийг У.Хүрэлсүх буцаасныг эс тооцвол...

Шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайд нарын нэрсийг лхагва гаригт мэдүүлнэ гэж байсны дагуу энэ парламентын хоёр дахь Засгийн газрын танхимын сайд нарын нэрс тодорхой боллоо. УИХ-д 65 суудалтай МАН-ын бүлэг 32-ын болон 35-ын бүлэг болон хуваагдаж сайд нарынхаа нэрсээр тохиролцоо хийж чадахгүй хуваагдаж байна гэсэн яриа гараад байсан ч МАН сая нэг юм дотооддоо тохиролфов бололтой. Өмнө яригдаж байсан хүмүүсээс гурван сайдын нэрийг У.Хүрэлсүх буцаасан. Одоо МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлгээс дэмжигдээд байгаа нэрсийг харахад өмнө хэвлэлээр тавьж байсан таамаг нэг их зөрсөнгүй.   Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх  15 сайдын асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөх юм. Түүнчлэн Авлигатай тэмцэх газарт сайд нарын мэдээллийг хүргүүлнэ. Үүний дараа УИХ-ын даргад өргөн барьснаар Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуваарийг тогтооно. 

Ингэснээр Өргөдлийн байнгын хорооноос бусад Байнгын хороод салбар тус бүрийнхээ сайдыг хэлэлцэн, эцэст нь УИХ-ын чуулганаар батламжлах ёстой. Нэгэнт нам дотроо тохиролцоонд хүрсэн учраас эдгээр хүмүүсийн нэрс бараг өөрчлөгдөхгүй нь тодорхой болоод байна.  

Засгийн газрын сайд нарын нэрс:

Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - УИХ-ын гишүүн Г.Занданшатар

Ерөнхий чиг үүргийн яамд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
Гадаад харилцааны сайд - УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
Сангийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайд - УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - УИХ-ын гишүүн С.Чинзориг

Чиглэлийн яамд:

Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд
Барилга, хот байгуулалтын сайд - УИХ-ын гишүүн Х.Баделхан
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг
Эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин