• Эхлэл
  • “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

2017/10/13

"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан Монгол Улсын шүүхийн 2017 оны III улирлын шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулсан юм.

Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын тайланг хагас, бүтэн жилээр танилцуулдаг байсан. Энэ удаад III улирлын тайланг танилцуулах болсон шалтгаан нь 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, процессийн хуулиудыг шинээр мөрдөж эхэлсэн. Өнгөрсөн гурван сарын хугацаанд эдгээр хуулийн үр нөлөө, ямар байсныг хуваалцах зорилгоор энэхүү хэвлэлийн бага хурлыг зарласан гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан онцлов.

 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулснаар хэвлэлийн бага хурал өндөрлөв. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллагын 50 гаруй сэтгүүлч, сурвалжлагч оролцлоо.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин