• Эхлэл
  • Удахгүй:Цэрэг татлага

Удахгүй:Цэрэг татлага

2017/10/16

2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагg аравдугаар сарын 20-22-нд болно. Цэргийн жинхэнэ албаны татлагад 18-25 насны залуус хамрагддаг бөгөөд зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд, заасан газар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, цэрэг татлагаас зайлсхийсэн иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

Цэргийн албаны тухай хуульд нутгийн захиргааны анхан шатны нэгжийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх гэж заасан байдаг юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин