• Эхлэл
  • С.Ганбаатарыг 50 сая вон авсан хэргээр шүүж байна

С.Ганбаатарыг 50 сая вон авсан хэргээр шүүж байна

2017/10/16

Өнгөрсөн зун болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч С.Ганбаатар солонгосчуудаас 50 сая вонын хахууль авсан гэсэн дуулиан дэгдэж байсан. Энэ асуудлыг өнгөрсөн наймдугаар сарын 9-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх авч хэлэлцэн С.Ганбаатарт 1,4 сая төгрөгийн торгууль оногдуулах, хандиваар авсан гэх 50 сая воныг улсын орлого болгох шийдвэр гаргасан. Харин шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд хандсанаар маргааныг анхан шатны шүүхэд буцаасан билээ. 

Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн халуун дуулиан болж байсан энэ хэргийг өнөөдөр /2017.10.16/ дахин хэлэлцэж байгаа юм. Шүүх хурал үргэлжилж байна. 

Мөнгө авсан хэмээх https://www.youtube.com/watch?time_continue=2&v=60eDRtTlW3Y бичлэгийг ЭНД дарж үзнэ үү 

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:2017.10.16-ны 13.10 цаг. Шүүх хурал нэхэмжлэгч талаас хүн байхгүй буюу 50 сая вон өгсөн хүн нь олдохгүй байгаа учраас дахин 14 хоногоор хойшиллоо.

Мэдээллийг ЭНД дарж уншина уу


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин