• Эхлэл
  • С.Ганбаатарт 50 сая вон өгсөн хүн нь олдохгүй байгаа гэнэ

С.Ганбаатарт 50 сая вон өгсөн хүн нь олдохгүй байгаа гэнэ

2017/10/16

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа Өмнөд Солонгосын иргэнээс 50 сая вонын хандив авсан хэргийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хэлэлцэж байгаа талаар бид мэдээлсэн.

Уг шүүх хурал нэхэмжлэгч талаас хүн байхгүй гэсэн шалтгаанаар 14 хоног хойшилсон байна. Энэ хурал ийн тав дахь удаагаа хойшилж байгаа юм байна. Энэ талаар гишүүн асан С.Ганбаатар “Өмнө нь 50 сая вон өгсөн гэх БНСУ-ын иргэн гадаадад байгаа гэсэн шалтгаанаар хойшилж байсан. Гэтэл энэ удаа нөгөө хүн нь огт олдохгүй байна, нотлох баримтууд нь нотлогдохгүй байна гэсэн шалтгаанаар бас л хойшиллоо” гэж тайлбарласан байна. Тэрээр:

-Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс энэ хэрэгт холбоотой нотлох баримтуудыг нотлох 14 хоногийн хугацаатай үүргийг цагдаагийн байгууллагад өглөө. Энэ ганцхан С.Ганбаатар гэдэг хувь хүний асуудал биш. СЕХ, Монголын цагдаагийн байгууллага ямар ичгэвтэр шийдвэр гаргасан бэ гэдэг нь өнөөдөр харагдаж байна. Намайг гүтгэсэн солонгос хүн нь өнөөдөр байдаг эсэх нь эргэлзээтэй болж сураг алдарлаа. Монголын шүүх энэ асуудалд ноён нуруутай хандаж байгаад талархаж байна гэлээ гэж news.mn агентлаг мэдээлсэн байна.  

Сануулахад, өнгөрсөн наймдугаар сарын 9-нд анхан шатны шүүхээс БНСУ-ын иргэнээс авсан гэх 50 сая воныг улсын орлого болгон, С.Ганбаатарыг 1,4 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Гэвч шүүгдэгч давж заалдаж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаагаад байсан юм. 

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу 

С.Ганбаатарыг 50 сая вонн авсан хэргээр шүүж байна

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин