• Эхлэл
  • Бэрхшээлтэй асуудлуудаа хамтын хүчээр шийдье

Бэрхшээлтэй асуудлуудаа хамтын хүчээр шийдье

2017/10/17

Сүүлийн үед ихээхэн нэр хүндтэй болж байгаа “РичМон консалтинг компани барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Энэхүү компани хэд хэдэн цэцэрлэгийн зураг төслийг үнэ төлбөргүй хийж өгч бяцхан хүүхдүүдэд “буян үйлдсээр” буй.   

Тэд СХД-ийн 1 дүгээр хорооллын арын дэнжид байрлах олон жил ашиглагдаагүй үйлчилгээний зориулалттай хуучирч эзэнгүй хаягдаад байсан барилгын зориулалтыг өөрчилж, цэцэрлэгийн зориулалттай болгож өгчээ.  Тэдний зураг төслөөр 120-160 хүүхдийн цэцэрлэг баригдаж  өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байна. Хаа хаанаа энэ мэт хичээгээд сэтгэл гаргавал бид бэрхшээлтэй асуудлуудаа хамтын хүчээр хялбархан шийдчихээд байх юм.

Цэцэрлэгийн хомсдолын тухайд,  бид сүүлийн 10 жил энэ сэдвээр ярьж байна. Гэвч энэ чиглэлээр бодитой ажил хийсэн нь тун ховор.  Тиймээс РичМон консалтингийнхны жишгээр өөр өөрийн чадах зүйлээр  хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийцгээе. Бидний үрс бүгд адилхан.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин