• Эхлэл
  • Эдийн засаг
  • Оюутолгойн дотоодод зарцуулсан хөрөнгө 6.7 тэрбум ам.доллар болжээ

Оюутолгойн дотоодод зарцуулсан хөрөнгө 6.7 тэрбум ам.доллар болжээ

2017.10.27

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

"Оюутолгой" ХХК-ийн албан мэдээллийг хүргэж байна

 

2017 оны 3-р улирлын дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн дүн 6.7 тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улс, Улаанбаатар хот,

10 дугаар сарын 25, 2017

Уурхайн үйл ажиллагааны багууд гурван шинэ амжилт тогтоосны зэрэгцээ ус ашиглалт, байгаль орчны гүйцэтгэлээрээ тэргүүлсэн хэвээр байна.

Аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ уул уурхайн салбарт тэргүүлэх байр сууриа хадгалсан хэвээр байна.

III улиралд тогтвортой хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд 5.3 сая ам.долларын хөрөнгө оруулж, “Говийн оюу” сангийн санхүүжилтээр барих Ханбогд сумын дулааны байгууламжийн өргөтгөлийн төслийг эхлүүллээ.

Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” ХХК 2017 оны III улирлын үйл ажиллагааны гүйцэтгэлийн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа.

III улиралд, уурхайн үйл ажиллагаа, гүний уурхайн төслийн хэмжээнд ажилласан 200,000 цаг тутамд ноогдох бүх гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.25 байв. Оюу толгой аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллаж, аюулгүй ажиллагааны 174,179 цагийн сургалтанд нийт 11,000 гаруй үндсэн болон гэрээт ажилтнууд хамрагдав.

“Оюу толгой” нь байгаль орчны үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх байр суурьтай байдаг бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад 0.406 шоо метр ус ашиглаж, ашигласан усныхаа 86.5 хувийг дахин боловсруулж, ус ашиглалтаар салбартаа тэргүүлэх байр сууриа хадгалсан хэвээр байна.

2017 оны III улиралд “Оюу толгой” компани татвар хураамж, худалдан авалт, тогтвортой хөгжлийн төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан Өмнөговь аймаг төдийгүй Монгол Улсад хувь нэмрээ үргэлжлүүлэн орууллаа. 2017 оны III улиралд дотоодын худалдан авалтын хэмжээ 234 сая ам.доллар, татвар хураамж 120.5 сая ам.долларт тус тус хүрч, компанийн дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгийн хэмжээ уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн 2010 оноос хойш 2017 оны 9 дүгээр сарын сүүл хүртэлх хугацаанд 6.7 тэрбум ам.доллар хүрсэн байна.

“Говийн оюу” хөгжлийг дэмжих сан Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн Ханбогд сумын дулааны станц өргөтгөх ажлыг өнгөрсөн улиралд эхлүүлээд байна.

2017 оны III дугаар улирлын үйлдвэрлэл

Тайлант улиралд ил уурхай, баяжуулах үйлдвэрийн хамт олон нийт олборлосон хүдрийн хэмжээ, нийт боловсруулсан хүдрийн хэмжээ, баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн өдрийн дундаж хэмжээгээр тус тус шинэ дээд амжилт тогтоолоо.

2017 оны III улиралд олборлосон хүдрийн хэмжээ II улирлаас 9.0 хувиар, боловсруулсан хүдрийн хэмжээ мөн үеийнхээс 10.1 хувиар тус тус өссөн. 2017 оны II улиралд баяжуулах үйлдвэрт төлөвлөгөөт засварын түр зогсолт хийсэн. Баяжуулах үйлдвэрийн боловсруулж буй хүдрийн өдрийн дундаж II улирлаас 8.9 хувиар өсөж, 115,400 тоннд хүрлээ. 2017 оны II улиралтай харьцуулахад зэсийн үйлдвэрлэл III улиралд ижил хэмжээнд байсан бол дунд агуулгатай овоолго болон 4А дугаар үе шатны олборлолтоос харьцангуй өндөр агуулгатай хүдэр олборлосноор алтны үйлдвэрлэл III улиралд 29.2 хувиар нэмэгдэж, улмаар алтны борлуулалтын хэмжээ өмнөх II улирлаас 26.1 хувиар өссөн байна.

“Туркойз хилл” компани “Оюу толгой”-г 2017 онд 130,000-160,000 тонн зэс, 100,000-140,000 унц алт агуулсан баяжмал үйлдвэрлэнэ гэсэн төлвөө хэвээр хадгалж байна. Ил уурхайн олборлолт энэ онд 4, 6 дугаар үе шатанд төвлөрөх ба овоолго дахь хүдрээ 2017 онд үргэлжлүүлэн боловсруулна.

Англи эхийг ЭНД дарж уншина уу

For English version please visit HERE

 


ИХ УНШСАН
    Сонин хачин
    ЯГ ОДОО
    ИХ УНШСАН