• Эхлэл
  • Утаанаас ангижрах гарц-Ногоон технологи

Утаанаас ангижрах гарц-Ногоон технологи

2017/11/01

Хүссэн ч эс хүссэн ч гашуун хар утаагаар амьсгалах цаг айсуй. Хэчнээн жил бид утаа багасгах талаар ярилцав, гаслав, хэчнээн ч их мөнгө зарцуулав. Гэвч мөнгө зарах тусам улам л өтгөрч байгаа утаа бидний, үр хүүхдийн минь эрүүл мэндийг залгиж байна. Утаатай тэмцэнэ гэж хэчнээн ч зуух яндан, эсгий бүрээс тараав? Гэтэл үүний оронд өчнөөн дэвшилтэт технологи арга зам байгааг цөөнгүй нь мэдэж байгаа. Магадгүй зарим нь нарийн сайн мэдэхгүй байж магад. Тиймээс Баруун Европ, ХБНГУ-аас барилга байгууламжийн халаалт, халуун ус, цэвэрлэх байгууламжийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг Монгол улсдаа нэвтрүүлэн, 16 жилийн турш буй нийтийн хүртээл болгохын төлөө ажиллаж буй “Ультрасоник ХХК” –ийн захирал Б.Чимэгцэцэгийн яриаг хүргэж байна.

-Юуны өмнө ийм дэвшилтэт технологийг Монголд нутагшуулсанд баяр хүргэе. Агаарын бохирдлоос ангижрах олон арга замууд ярьдаг. Жишээлбэл, халаалтаа хэрхэн шийдэх вэ гэж. Танайх 16 жилийн турш Германаас технологи оруулж ирж байгаагийн хувьд та юу хэлэх вэ. Халаалтын системээ товчхон танилцуулна уу?

-Агаарын бохирдлын эх үүсвэрийн 80 гаруй хувь нь гэр хорооллын утаанаас үүдэлтэй. Тэгэхээр айл өрхүүд нүүрс түлшнээс бүр мөсөн татгалзаж байж утаагүй болох боломжтой. Ингэхийн тулд цахилгаан эрчим хүчээр дулааны энергийг бий болгон халаалтаа шийдэх асуудал яригдана.

Халаалтын олон төрлийн шийдлүүд байдаг. Гагцхүү манай нөхцөлд хамгийн таарч тохирсон шийдлийг сонгох нь чухал.

Бидний онцолж байгаа халаалтын шийдэл маань ХБНГУ-ын STIEBEL ELTRON фирмэд үйлдвэрлэгдсэн Шөнө дулаан хадгалагч гэдэг нэртэй айл өрхийн үндсэн халаалтын шийдэл юм. Энэ яагаад хамгийн оновчтой шийдэл вэ гэхээр Манай улсын эрчим хүчний ачаалал шөнийн цагаар огцом буурдаг. Энэ нь манайд шөнийн цагаар ажилладаг жижиг дунд үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүйтэй шууд холбоотой.

Тэгэхээр шөнийн ачаалал багатай, хямд тарифын эрчим хүчийг ашиглан дулаанаа нөөцөлж өдрийн цагаар огт цахилгаан зарцуулахгүй айл гэрийг дулаан байлгах чадвартай энэхүү Шөнө дулаан хадгалагчийг авч ашигласнаар бид утаанаас бүрэн ангижрах боломжтой.

ХБНГУ-ын STIEBEL ELTRON фирмийн албан ёсны дистрибьютерээр Ультрасоник ХХК 2004 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Шөнө дулаан хадгалагчийн анхны хэрэглэгч өдгөө 13 дахь жилдээ маш сэтгэл ханамжтай ашигласаар байна.

                                                                                    Ажиллах зарчмын тухайд

  • Зориулалтын чулуу нь дулаан хуримтлуулах чадвар сайтай бөгөөд 600° градус хүртэл халдаг
  • Дулаан тусгаарлагч нь дулааныг бүрэн ашиглах нөхцлийг бүрдүүлэх, дулаан хадгалагчийн гадаргын температурыг хязгаарлах үүрэгтэй
  • Өрөөний агаарыг нээлхийгээр оруулж, халуун чулуутай сувгаар нэвт үлээдэг
  • Энэ явцад халсан агаар өрөөг халаах бөгөөд агаар дахь нянгийн хэмжээ ч буурдаг
  • Дулаан түгээлт нь дулаан хадгалагчийн дуу чимээгүй зориулалтын сэнсний тусламжтайгаар явагддаг
  • Ийм замаар тасалгаанд халуун агаар жигд, хурдан тархах баталгааг бий болдог

Эцэст нь хэлэхэд бид бүхэн аливаа шийдлийг сонгохдоо ганцхан хөрөнгө оруулалтын зардал буюу анхны өртөг дээр төвлөрөх бус тухайн тоног төхөөрөмжийн насжилт, ашиглалтын зардлыг сайтар бодох хэрэгтэй.

Айл өрх бүр ХБНГУ-ын шөнө дулаан хадгалагчаар халаалтаа шийдсэнээр бид бүхэн утаагүй орчинд амьдрах нөхцөл бүрдэхээс гадна 30-аас дээш жил ашиглаж, ашиглалтын зардалд санаа зоволгүйгээр гэрээ халаах боломжтой юм.

-Танай бүтээгдэхүүнийг  Ногоон технологи гэж тодотгоод байгаа. Гол онцлогийг товчхон тодорхойлбол?

-Ногоон технологи гэж үндсэн гурван шаардлагыг хангах ёстой.

            1. Байгаль орчинд ээлтэй буюу хүлэмжийн хий үүсгэхгүй, хүний биед хор нөлөөгүй

            2. Эрчим хүчний хэмнэлттэй

            3. Эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай зэрэг эдгээр шаардлагуудыг хангасан технологийг Ногоон гэдэг төрөлд оруулна.

Тийм учраас “Ультрасоник” ХХК-ийн ХБНГУ-аас импортлон оруулж ирж байгаа халаалт, хэрэгцээний халуун ус, бохирын шийдлүүд цөм Ногоон технологид хамаарна.

- Манай улсын хувьд Ногоон технологийн хэрэглээ, одоогийн байдал ямар түвшинд байгаа гэж бодож байна вэ?

- Мэдээж шинэ технологи нэвтрүүлж, нутагшуулахад хүндрэл бэрхшээлүүд байсаар байна. Тодорхой хэмжээнд нутагшаагүй, ард иргэд нийтээрээ ногоон технологийг хэрэглээгүй байгаа нь агаарын болон хөрсний бохирдол гамшгийн байдалд хүрсэнтэй шууд холбоотой.

Үүнээс агаарын бохирдлоос ангижрах гарц гаргалгаа болсон шийдэл технологиуд 15 жилийн өмнөөс орж ирээд эзнээ хүлээсээр байна. Энэ яагаад эзэддээ очихгүй байгаа шалтгааныг ярихыг хүсч байна. Гол асуудал бол ерөөсөө сэтгэлгээгээ өөрчлөх тухай асуудал юм. 

Амьдралын чанар гэдэг ойлголт туйлын чухал. Манай Монголын нийт ард иргэдийн амьдрал хамгийн чанартай байх ёстой. Гэтэл бодит байдал ямар байгааг бид бүхэн харж байна. Тийм учраас агаар болон хөрсний бохирдолтой тэмцэхийн тулд бид бүхэн өөрөө өөртөө дүгнэлт хийж сэтгэлгээгээ өөрчлөх нь чухал юм.

Дэлхий нийтээрээ Ногоон болохыг зорьж байна. Улаанбаатар хот ч гэсэн Ногоон хот болохын төлөө зорилгоо дэвшүүлээд ажиллаж байна.  Ингэхийн тулд хүрээлэн байгаа орчноо бохирдуулахгүй, ашиглалтын зардал маш багатай технологиуд шууд авч ашиглах хэрэгтэй.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин