Бизнес эрхлэх нь

2017.11.01

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

-Жижиг дунд үйлдвэрүүдэд зээл авах боломжийг нэмэгдүүлж, хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийн шинэчлэл хийх замаар Монгол Улс бизнесийн орчинг бэхжүүлж байна-

Дэлхийн улс орнуудад бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр өнгөрсөн 15 жилд 3200 орчим шинэчлэл хийгдсэнийг тус тайланд тэмдэглэжээ. Улаанбаатар, 2017 оны 11-р сарын 1.

– Өнгөрсөн жилийн хугацаанд 119 улсад ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр нийт 264 бизнесийн шинэчлэл хийгдлээ гэж дэлхийн улс орнуудад жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн бизнес эрхлэхэд ээлтэй, хялбар байдлыг судалж, мониторинг хийдэг Дэлхийн Банк Группээс сүүлд гаргасан Бизнес Эрхлэх нь 2018: Ажлын байр бий болгоход чиглэсэн шинэчлэл тайланд дурьджээ. Хөгжиж буй орнууд 206 шинэчлэлийг хэрэгжүүлсэн нь нийт шинэчлэлийн 78 хувийг эзэлж байгаагаас Саб-Сахарын Африк 83, Өмнөд Азийн орнууд дээд амжилт буюу 20 шинэчлэлийг хэрэгжүүлсэн байна. Эдгээр шинэчлэлийн дийлэнх нь зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ бизнесийг бүртгэх чиглэлээр буюу тус бүр 38, хил дамнасан худалдааны зохицуулалтын чиглэлээр 33 шинэчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлжээ. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд бизнесийн шинэчлэл илүү хурдацтай хэрэгжиж, өнгөрсөн жил бүс нутгийн хэмжээнд 45 шинэчлэлийг нэвтрүүлсэн байна.

Бизнест ээлтэй орчинг бүрдүүлж чадсан дэлхийн шилдэг 10 орны хоёр нь буюу Сингапур, Хонконг (БНХАУ), түүнчлэн бизнесийн орчинг энэ жил хамгийн их сайжруулж чадсан 10 орны хоёр нь буюу Тайланд, Бруней Дарусалам (сүүлийн 2 жил дараалан ийм үзүүлэлтээр шалгарсан) тус бүс нутагт байрладаг. Монгол Улс нь “Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслийн хүрээнд ЖДҮ-ийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон шинэчлэлийг хэрэгжүүллээ. Санхүүжилт олох нь өнөөдөр Монголын жижиг дунд бизнесүүдэд тулгарч буй томоохон бэрхшээл болж байна. Зээлийн барьцааны хөрөнгөд тооцогдох үл хөдлөх хөрөнгө буюу газар, барилга орон сууцгүйн улмаас эдгээр бизнесүүд банкнаас зээл авахад бэрхшээлтэй тулгардаг.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Дэлхийн Банк Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) нь Монгол улсын Хууль Зүйн Яам, Төв Банк, Монголын Банкуудын Холбоо болон бусад оролцогч талуудтай 2013 оноос хойш хамтран жижиг дунд бизнесүүдэд олгох боломжит зээл, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Уг ажлын хүрээнд барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сангийн үйл ажиллагааг 2017 оны 2-р сард албан ёсоор эхлүүлсэн. Цахим мэдээллийн сан нь тухайн өмчлөгчийн хөдлөх эд хөрөнгийн хувьд барьцааны эрх үүссэн эсэхийг олон нийтэд нээлттэй мэдэгдэх болон барьцааны эрхийн дарааллыг тогтоох зорилготой юм.

Түүнчлэн ОУСК-ын дэмжлэгтэйгээр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай шинэ хуулийг боловсруулж 2017 оны 3-р сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Тус хууль болон барьцааны бүртгэлийн цахим мэдээллийн сан нь жижиг дунд бизнесүүдэд дансны авлага, бараа бүтээгдэхүүн, мал, тоног төхөөрөмж, ирээдүйн орлого зэрэг хөдлөх хөрөнгөө барьцаалан банк, санхүүгийн байгууллагуудаас зээл, санхүүжилт авах боломжийг бий болгож байна. Өнөөдрийн байдлаар барьцааны 90,000 орчим барьцааны мэдэгдэл бүртгэгдсэн байгаа ба нийт барьцааны зүйлсийн 38 хувь нь тоног төхөөрөмж, 24 хувь нь мал, 5.4 хувь нь дансны авлага, 2.0 хувь нь автомашин барьцаалжээ. Нийт зээлдэгчдийн 24 хувь нь эмэгтэйчүүд байна. "Энэхүү төслийн анхан шатны үр дүн сайн гарч байгаад бид маш их баяртай байна.

Хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаа хөрөнгөд тооцох боломжтой болсон нь ялангуяа бичил, жижиг, дунд бизнесүүдэд зориулсан санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, Монгол улсын эдийн засаг тогтвортой сэргэж, ажлын байр бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх болно," гэж ОУСК-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Түен Д. Нгүен хэллээ. Энэ жилийн бизнес эрхлэхэд хялбар, дөхөм байдлын эрэмбээр Шинэ Зеланд, Сингапур, Дани зэрэг улс бизнес хийхэд хамгийн ээлтэй зохицуулалтын орчинтойд тооцогдож эхний гурван байраа хадгалсан бол Өмнөд Солонгос, Хонконг (БНХАУ), АНУ, Их Британи, Норвеги, Гүрж, Швед удаах байранд эрэмбэлэгдсэн байна. Шинэчлэл хэрэгжүүлсэн үзүүлэлтэд тулгуурлан бизнесийн орчинг хамгийн ахицтай сайжруулсан дэлхийн 10 улсын тоонд Бруней Дарусалам, Тайланд, Малави, Косово, Энэтхэг, Узбекстан, Замби, Нигериа, Джибоути, Эл Салвадорыг нэрлэжээ. Бизнесийн орчинг хамгийн ахицтай сайжруулж чадсан улс орны тоонд анх удаа орлого ба хэмжээний бүх ангилалд хамаарах орнууд багтжээ. Эдгээрийн тэн хагас нь буюу Эл Салвадор, Энэтхэг, Малави, Нигериа, Тайланд улс бизнесийн орчинг хамгийн ахицтай сайжруулсан эхний 10 орны жагсаалтанд анх удаа дурдагдсан байна. Бизнес эрхлэх нь

тайлан мөн бизнес эхлэх, хөрөнгө бүртгүүлэх, гэрээ хэрэгжүүлэх чиглэлээр эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээлийг тусгайлан хянаж дүгнэдэг. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад эмэгтэйчүүд компани байгуулж бүртгүүлэхдээ нөхрийнхөө зөвшөөрлийг авахыг шаарддаг байсныг зогсоох шинэчлэлийн арга хэмжээ хэрэгжүүлснийг энэ жилийн тайланд дурдсан байна. Гэвч 36 улсад эмэгтэй бизнес эрхлэгчдэд тодорхой саад тотгорыг тулгасаар байна. Тухайлбал 22 улсад гэр бүлтэй эмэгтэйчүүд бизнес эхлүүлэхэд нэмэлт шаардлага тавьдаг, 14 улсад эд хөрөнгө эзэмших, ашиглах, шилжүүлэх эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж байна. Энэ жилийн тайланд ил тод байдлын чиглэлээр хоёр кейс судалгаа хийж, бизнес бүртгэлийн газар, газрын хэрэг эрхлэх байгууллагын мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн бөгөөд мэдээлэл илүү ил тод, хүртээмжтэй байх тусам авилгал, хээл хахууль бага байгааг тэмдэглэсэн байна.

Барилгын ажлын зохицуулалтыг боловсруулахад хувийн хэвшлийн оролцоог хангах чиглэлээр гурав дахь кейс судалгааг хийсэн бөгөөд энэ нь өртөг өндөр, ашиг сонирхлын зөрчилд өртөх магадлал их байгааг харуулав. Дөрөв дэх кейс судалгаагаар Франц, Словени, Тайланд улсад төлбөрийн чадваргүй байдлыг шийдвэрлэх чиглэлээр амжилттай хэрэгжсэн, бусад улс орнууд сургамж авч хэрэгжүүлж болох гурван шинэчлэлийг онцлон тэмдэглэсэн байна. Тайлангийн бүрэн эх болон үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.doingbusiness.org цахим хуудсаас үзнэ үү.

 

Эх сурвалж: Бизнес эрхлэх нь мэдээллийн сан. Тэмдэглэл: Бизнес эрхлэхэд хялбар байдлын зэрэглэлийг энэ жилийн нэгдсэн үзүүлэлтэнд багтсан 10 чиглэлээр тухайн улсын авсан онооны дундаж дээр үндэслэж гаргадаг. Энэ үнэлгээ нь тухайн улс бизнес эрхлэх зохицуулалтын хувьд дэлхийд тэргүүлэгч шилдэг туршлагад хир ойртож буйг илэрхийлдэг. Өндөр оноотой бол тухайн улсад бизнес эрхлэх илүү таатай орчин бүрдсэн, хууль эрх зүйн байгууллагууд нь илүү тогтвортой ажилладаг болохыг илтгэдэг байна.


ИХ УНШСАН
    Сэтгэгдэл:
    Сонин хачин
    ЯГ ОДОО
    ИХ УНШСАН