• Эхлэл
  • Төр чи бидэнд бүү саад бол...!

Төр чи бидэнд бүү саад бол...!

2017/11/02

Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн үзүүлэлт гарах болсон нь эдийн засаг сэргэх найдвар төрүүлж байна. Мэдээж энэ бол үндэсний үйлдвэрлэгч нарын гавьяа. Харин гадаад худалдаа, улсын төсвийн алдагдал, валютын нөөцийн хомсдол бол цэвэр засгийн буруу. Үүнээс бултах арга байхгүй. Асар их хөрөнгө мөнгөний нөөцөөр үр дүн багатай хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн сахилга бат эрс муудсантай холбож ойлгож болно. Харсаар байтал энэ замбараагүй бодлогын харгайгаар инфляци гүйцэгдэхээ больж, иргэдийн худалдаан авах чадвар доройтоод байгаа юм. Хөрөнгө оруулалтын бодлого үйлдвэрлэлтэйгээ нягт холбогдож байх ёстой.

Харамсалтай нь сүүлийн хорин жилийн туршид мал аж ахуй, уул уурхайгаас түүхий эд олборлохыг хүчилсэн болохоос нэмүү өртөг шингээсэн, үйлдвэрлэлээ дэмжсэн олигтой төрийн бодлого байсангүй. Хөгжлийн дунд, урт хугацааны хөтөлбөр бодлогод дэмжинэ гэсэн зүйл заалт байхаас биш яг яаж дэмжих гээд байгаа нь бүрхэг явсаар ирсний горыг байнга амссар ирлээ. Нэг нам нь төрийн эрхэнд гарахаар нэгийг ярьдаг нөгөө нь бас нэгийг ярьж баахан биелэгдэхгүй төлөвлөгөө, төсөл хөтөлбөр сараачиж сууснаас дотоодын нийт бүтээгдэхүүний 90 орчим хувийг бүрдүүлж басхүү өсгөсөөр байгаа үйлдвэрлэгчдээ дэмжсэнгүй. Харин ч далд эдийн засгийг ил болгох нэрийн дор татварын байнгын дарамтад байлгасаар ирлээ.

Төвлөрөлийг сааруулна гэж ярих хэрнээ үнэн хэрэг дээ төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг асар олноор нь бий болгов. Тэр нь ашигтай ажиллана гэж даанч байхгүй. Харин ч төрөөс төрөх тэрбумтны тоог л нэмэгдүүлсэн. Аргагүй бизнес эрхэлдэггүй төр яаж менежмент хийхэв дээ. Дандаа л алдагдалтай. Хувийн өмчийнхөн сайн төсөл хөтөлбөр боловсруулаад орох гэхээр хаалгаа түгжээд л таг суучихна. Төрийн хөрөнгө оруулалтаар хэчнээн олон тэрбумын төсөл хөтөлбөр нэмэлт санхүүжилт нэхээд ор мөргүй замхарч бэлхнээ бид мэдэж байна шүү дээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу:


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин