• Эхлэл
  • Дурсамжаа сэргээцгээе

Дурсамжаа сэргээцгээе

2017/11/07

80,90-ээд оны реперүүд дурсамжаа сэргээж, мөн тэр дурсамжаа үнэ цэнтэй байлгахын тулд Реп челленж гэх сайн үйлсийн аянг эхлүүлсэн талаар та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Тухайн үеийн жинхэнэ одод, одоо ч гэсэн залуусын сонирхлыг татаж хайрлуулсаар байгаа 80,90-ээд оны баатрууд маань сайн үйлсийн аянаараа нэгэн өрх толгойлсон эмэгтэйд аз жаргалыг бэлэглээд байна.

"Хар тас" хамтлаг реп челленжид нэгдсэн хамтлагууд амьдралын төлөө зүтгэж яваа Улаанчулуутын хогийн цэг дээр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг ямар ч бичиг баримтгүй, орох оронгүй оочих хаяггүй Номин-Эрдэнэ гэх эмэгтэйд тусалжээ. Реперүүд түүнийг өөрийн гэсэн газартай болгож, мөн иргэний үнэмлэх хүртэл авч өгсөн гэх сайхан энергитэй мэдээлэл цахим ертөнцөд тараад байна. Мөн тэд Номин-Эрдэнэ бүсгүйг төрсөн ээжтэй нь уулзуулж хайрыг түгээжээ.  

Ийн сайн үйлсийг түгээж байгаа 80,90-ээд оны реперүүд уг челленжийн хаалтын тоглолтоо 11-р сарын 11-ний өдөр хийх бөгөөд энэ тоглолтын ашгаар өрх толгойлсон эмэгтэйд гэр авч өгөх юм. Сайн сайхан зүйлээр дурсамжаа гэрэлтүүлж яваа 80,90-ээд оны реперүүдтэй нэгдэж нэг өдөр дурсамжаа сэргээцгээе. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин