• Эхлэл
  • Д.Хаянхирваа:Би 60 тэрбумын толбыг арилгана

Д.Хаянхирваа:Би 60 тэрбумын толбыг арилгана

2017/11/21

МАН-ын Их хурлаар удахгүй шинэ даргаа сонгох гэж байна. Хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байгаа. Өмнө У.Хүрэлсүх, Д.Хаянхирваа, Н.Дэмбэрэл, Г.Майцэцэг нар МАН-ын даргад өрсөлдөнө гэж байсан ч эцэслээ У.Хүрэлсүх, Д.Хаянхирваа нарын дунд санал хураалт явуулахаар болсон. Санал хураалт үргэлжилж байна.

Ингээд МАН-ын даргад өрсөлдөгч У.Хүрэлсүх, Д.Хаянхирваа нарын үгийг хүргэж байна.    

У.Хүрэлсүх: Би намаа мөнгөний нам болгохыг зөвшөөрөхгүй

МАН-ын даргад нэрээ дэвшүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Боловсон хүчин бол шахааны бараа биш! Би намаа мөнгөний нам, компанийн нам болгохыг зөвшөөрөхгүй!

Сэтгэлийг нь олоход бие нь хаачих вэ, ард түмнийхээ сэтгэлийг татаж, итгэлийг хүлээх ёстой. Сэтгэл байвал сэлэмний ирэн дээр ч амьдарч болдог. Сэтгэлээ зориулж ажиллаж байж, бусдын итгэлээр өлгийдүүлнэ. Зүрхэндээ толботой явснаас зүсэндээ сорвитой явсан нь дээр гэсэн үг байдаг. Намаа эвлүүлж, нэг зүг харж байж, улс орныхоо эрх ашгийн төлөө зүтгэх ёстой. Би лифтэнд сууж, есөн давхарт гарсан хүн биш.

Д.Хаянхярваа: Би үнэнээс урваж чадахгүй

МАН-ын даргад нэрээ дэвшүүлсэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

Би үнэнээс урваж чадахгүй, шударга бустай эвлэрч чадахгүй. Ижил нөхдөө талцуулж явж чадахгүй. Дээрээсээ эхэлсэн талцал хуваагдал Тусгаар тогтнолын ордноос хальж, нийслэл, аймгийн хороод руу халдварлаж эхэлснийг таслан зогсоох ёстой.

Дарга нар тойрсон цөөн хүний нам болсон ялзралаасаа МАН нэн даруй салах ёстой. Би МАН-ыг орон нутгаас эхтэй гишүүдийн нам болгоно.

Хэрвээ би намын дарга болбол манай намын нэр хүндийг маш муухайгаар сэвтээсэн 60 тэрбумын толбыг би бүрэн арилгаж, цэг тавина.

Нэмэлт мэдээлэл:19.30 цаг

Санал хураалт дууссан байна. Санал хураалтад 21 аймаг 9 дүүргээс ирсэн 1383  төлөөлөгч оролцсон оролцсон байна. Санал тоолох явцад Их хурлын хөтөлбөрийн дугаа бөгөөд Хүндэтгэлийн тоглолтоор үргэлжилж байна. Энэ хугацаанд саналын хуудсыг тоолох бөгөөд тоглолтын дараа МАН шинэ даргаа зарлана.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин