• Эхлэл
  • ОХУ Саудын Арабт улаан буудайн агуулах барих сонирхолтой байна

ОХУ Саудын Арабт улаан буудайн агуулах барих сонирхолтой байна

2017/11/28

ОХУ Саудын Арабын нутаг дэвсгэрт улаан буудайн том хаб байгуулах санал тавиад байна хэмээн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров мэдэгдлээ.

“Ойрхи Дорнодын орнуудын улаан буудайн хэрэгцээг тогтвортой хангах зорилгоор агуулах бүхий хаб байгуулах асуудлыг бид санал болгож байна” хэмээн өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр болсон ОХУ болон Саудын Арабын Бизнес форумын нээлтийн үеэр Денис Мантуров хэлсэн байна.

ОХУ болон Саудын Араб аж үйлдвэрийн салбарт хэд, хэдэн төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа бөгөөд ирэх 2018 оны эхээр болох хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин