• Эхлэл
  • Монгол бүсгүй Холливудын цувралд тоглоно

Монгол бүсгүй Холливудын цувралд тоглоно

2017/11/30

Сайхан монгол бүсгүйчүүдийн нэг Б.Эрдэнэтуяа буюу бидний сайн мэддэг Холливудын од жүжигчин Стивен Сигалын эхнэр Холливудын олон ангит хурц өрнөлт цувралд тоглох урилга хүлээн авчээ.

Энэ тухай "Монгол хүнийг Холливүүдийн өргөн дэлгэцийн уран сайхны кинонд тоглуулах гэж олон жил хичээсний үр дүнд хэдхэн сарын өмнө жүжигчин, мисс Баярцэцэгийгээ "Attrition" кинонд тоглуулж чадсан билээ. Гэтэл өөрт минь кинонд тоглох санал ирнэ гэж бодоогүй явлаа. Холливүүдийн алдарт зохиолч, найруулагч, продюсер Филипп Мартинезийн "General Commander" телевизийн олон ангит кинонд ханийхаа хамт тоглох саналыг хүлээн авч өнөөдөр эхний зурганд орлоо. 

Хань маань киноны гол дүр болох АНУ-ын тагнуулын газрын тусгай ажилтан Жэйк Александрын дүрд, харин би түүний Монгол гэргий Туяагийн дүрийг бүтээж байна. Ханийнхаа хамт тэр тусмаа гэргийнх нь дүрд кинонд тоглоно гэдэг алдаж болшгүй ховор сайхан завшаан гэж бодож байна!" хэмээн Б.Эрдэнэтуяа өөрийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

Эх сурвалж:YAG.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин