• Эхлэл
  • Б.Хурцын талаар сонсгол хийх эсэхийг өнөөдөр шийднэ

Б.Хурцын талаар сонсгол хийх эсэхийг өнөөдөр шийднэ

2017/12/05

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох тухай асуудал анхаарал татаж буй. Түүнийг Элчин сайдаар томилоход нэр бүхий гишүүн эсэргүүцэж, нээлттэй сонсгол хийх санал гарган ажлын хэсэг томилсон. Тэгвэл энэ талаар өнөөдөр УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэргэдэх ажлын хэсэг хэлэлцэх гэж байна.

Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдахаар тов зарласан ч цуглаж, ямар нэг шийдвэр гаргаагүй бөгөөд өнөөдрийн хуралдаанаар харин Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэх асуудал эцэслэгдэх бололтой.

Хэрэв ажлын хэсгээс нээлттэй сонсгол хийнэ гэвэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос нээлттэй сонсголыг долоо хоногийн дотор зохион байгуулна. Ингэхдээ олон нийт, хэвлэл мэдээлэлд нээлттэй байх уу, хаалттай байх уу гэдэг дээр мөн шийдвэр гаргана.

Харин ажлын хэсгээс нээлттэй сонсгол хийх шаардлагагүй гэж үзвэл энэ тухай санал дүгнэлтийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Б.Хурцыг томилох асуудлыг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин