• Эхлэл
  • НҮБ-ын загвар хуралдаанд сурагчдыг бүртгэж байна

НҮБ-ын загвар хуралдаанд сурагчдыг бүртгэж байна

2017/12/13

“English School of Mongolia” сургуулиас зохион байгуулж буй Model United Nations (ESMUN) буюу НҮБ-ын загвар хуралдаан нь сурагчдад дипломат харилцаа, олон улсын харилцаа, НҮБ-ын талаар суралцах боломжийг олгодог боловсролын загвар юм.

Тус хуралдааны оролцогчид нь дэлхийн улс орнуудыг төлөөлж  хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцож, дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй асуудалд хандсан сэдвүүдээр тухайн орныхоо байр суурийг гарган хэлэлцдэг билээ.

ESMUN-2018 нь 2018 оны нэгдүгээр  сарын 20-21-ний өдрүүдэд  “English School of Mongolia”  сургууль дээр зохион байгуулагдах гэж байна.

2017 онд анх нийт 200 оролцогчтой зохион байгуулагдаж байсан бол энэ жил нийт 210 сурагчдыг хамруулан илүү сонирхолтой, илүү далайцтай арга хэмжээ болгохоор зорин ажиллаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар  ангиудад одоо суралцаж байгаа болон төгсөөд удаагүй ч их сургууль, коллежид хараахан ороогүй   залуучууд энэхүү загвар хуралдаанд оролцох боломжтой бөгөөд хуралдааны бүх хэлэлцүүлэг англи хэл дээр явагдана.

Оролцогчдын бүртгэл 2017 оны 12-р сарын 15-ныг дуустал явагдаж байгаа ба нэмэлт мэдээллийг  ESMUN - English School Model United Nations 2018  фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.

Т.Ану

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин