• Эхлэл
  • Шоколадны ертөнц- World of chocolate

Шоколадны ертөнц- World of chocolate

2017/12/14

Merci, Toblerone, Toffifee... нэрийг нь хэлэхэд тансаг амт нь тагнайд амтагдах мэт бидний танил амттангууд.

Riesen, Chocs ... хэд, хэчнээн төрлийн чихэр амттангууд энд байна гээч? Жил бүрийн шинэ жилийн өмнө бидний нэрлэж заншсанаар 13-р хорооллын “Гурван өндөр”-ийн өмнөх жижигхэн байшин амттанаар дүүрэн, диваажингийн орон болдог. Шоколадан, тоглоомон бяцхан байшингууд, найрсгаар инээмсэглэх Өвлийн өвгөн, тус бүрдээ онцлогтой, хорхой хүрэхгүй байхын аргагүй жижигхэн байшингууд.  

World of chocolate хэмээх энэ үзэсгэлэн бүхэл бүтэн 20 жилийн турш бяцхан хэрэглэгчид, амттаны хорхойтнууддаа гайхамшигт ертөнцөө нээж байна. Монголд 20 дахь удаагаа Шоколадны үзэсгэлэн нээлтээ хийж байна гэхээр гайхамшигтай байгаа биз, жил бүр, ганц ч жил тасралтгүйгээр.

Үнэндээ дэлхийн брэнд амттаныг монголчууд “Наран фүүдс”-ээр дамжуулан амталдаг гэхэд хилсдэхгүй биз. Дэлхийн хамгийн алдартай амттангууд чухам энд л байдаг. Шилжилтийн үеийн гэгдэх 1997 оноос эхтэй шоколадны үзэсгэлэн гэхээр гайхалтай байгаа биз. Зах зээлд хожим хөл тавьсан монголчууд үнэндээ брэнд амттангуудаас огтхон ч хоцроогүй.

20 дахь удаагийн Шоколадын үзэсгэлэнгийн нээлтийн үеэр /2017.12.13/ “Наран фүүдс”-ийнхэн “Монголчууд нэг хүнд ноогдох шоколадны хэрэглээгээр Азидаа нэгдүгээрт ордог” гэсэн сонирхолтой баримтыг дуулгаж байна лээ. Басхүү цэвэр, чанартай шоколад таргалуулахгүй, ойн ухаан, эрч хүчийг нэмэгдүүлэх гайхалтай чадвартай гэдгийг онцолсон. Энэ жилийн Шоколадны үзэсгэлэнд баярын ширээг тань чимэх, чанартай оргилуун дарс, вино, ундаа тэргүүтнүүд ч байгаа.

Тэд жил болгон шоколадны үзэсгэлэн, амттаны ертөнцөө шинэ бүтээгдэхүүнээр баяжуулдаг. Энэ жилийн хувьд Италийн #Zaini брэндийн олон төрлийн шоколад, Малайзын #Torto брэндийн төрөл бүрийн жигнэмгүүд, Туркийн #Saray брэндийн амттануудаар World of chocolate-ийн ертөнцөө баяжуулжээ.

Санта-гаа ирэхийг тэсэн ядан хүлээдэг багачууддаа зориулж шинэ мэдээлэл дуулгахад Шоколадны ертөнцийн өвөөд зориулж захидал бичиж, гайхалтай бэлэгний эзэн болж болох юм байна лээ шүү. Ингээд уралдааны нөхцлийг анхаарна уу.

Шаардлага:

Захидлыг дугтуйнд хийсэн байх.

Захидалд зурсан зураг эсвэл шүлгийг өөрийн хүсэлтэйгээ хамт бичсэн байх
 

Үзэсгэлэнд байрлах Сантагийн байшины шуудангийн хайрцаганд захидлыг 12-р сарын 30-аас өмнө хийсэн байх
Шалгаруулалт:12-р сарын 30-нд шуудангийн хайрцгийг нээж хамгийн өвөрмөц, хамгийн шилдэг захидалыг тодруулж Сантагийн бэлгийн багцаар шагнана.

Асууж, тодруулах зүйл байвал 88112520, 99065913, 88116290, 88110894 утсанд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм билээ. Эсвэл 13-р хороолол 3 өндрийн дэргэд байрлах Mongol Expo-гийн байр буюу Монголд цорын ганц Шоколадны үзэсгэлэнгээр зочлоорой.

Шоколадны ертөнцөд тавтай морил.

 

Видеог ЭНД дарж үзэх буюу бусад мэдээлэлтэй ЭНД-ээс танилцана уу

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин