• Эхлэл
  • УИХ: Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилохоор боллоо.

УИХ: Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилохоор боллоо.

2017/12/15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжин, баталжээ. 

Батын Хурц нь 1969 онд төрсөн. 2000-2002 онд Тагнуулын ерөнхий газрын ажилтан, 2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2004-2005 онд Монгол Улсаас Турк улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Тагнуулын ерөнхий газрын газрын дарга, 2006-2009 онд “МИАТ” ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгч, 2009 оноос Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан.

Дараа нь Авлигатай тэмцэх газрын дэд дарга, мөн Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад БНСУ-д суух Элчин сайдаар томилогдлоо

 

УИХ энэ асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн бөгөөд одоо ч хаалттай хуралдааныг нээгээгүй байна. 

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин