• Эхлэл
  • “Хавар” олон ангит киноны нээлт боллоо

“Хавар” олон ангит киноны нээлт боллоо

2017/12/25

МҮОНРТ Юнител группийн хамтран бүтээсэн “Хавар” хэмээх 19 ангит киноны нээлт өнгөрсөн баасан гаригт Корпорайт зочид буудалд боллоо. Киноны нээлтэд МҮОНРТ-ийн хамт олны төлөөлөл, киноны зохиолч, найруулагч, кинонд тоглосон гол болон туслах дүрийн жүжигчид, уран бүтээлчид оролцсон байна. МҮОНТ –ийн бүтээл “Хавар” олон ангит кинонд залуусын хайр сэтгэл, амьдралын мөн чанар, зорилго тэмүүллийн тухай өгүүлдэг юм байна.

Анхны 4К технологиор бүтээсэн уг киноны зохиолыг эдийн засагч П.Хашчулуун бичсэн бөгөөд тус кинонд найман дуу шинээр бүтээжээ. “Хавар” олон ангит киноны эхний хоёр анги нь шинэ жилийн өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 29-нд МҮОНТ-ээр гарах аж. Дараагийн ангиуд нь ирэх оны нэгдүгээр сараас долоо хоногийн ажлын таван өдөрт цацагдаж олны хүртээл болох аж. 

ЭХ СУРВАЛЖ:BOLOD.MN 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин