• Эхлэл
  • Гадаад валютын улсын нөөц 3 тэрбум ам.долларт хүрчээ

Гадаад валютын улсын нөөц 3 тэрбум ам.долларт хүрчээ

2018/01/02

Гадаад валютын улсын нөөц 2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 2.5 дахин, өмнөх оны мөн үеэс 3 дахин өсчээ.

Нөөц нэмэгдэхэд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 20 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн нь нөлөөлсөн аж. 

Түүнчлэн Монгол Улын Засгийн газар Олон улсын хөрөнгийн захад “Хуралдай”, “Гэрэгэ” бондыг амжилттай гаргаж, санхүүжилт татсан. Мөн ОУВС-гийн донор орнуудаас 700 гаруй сая ам.долларын санхүүжилт орж ирж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн зэрэг нь голлон нөлөөлсөн гэж Монголбанк мэдээлэв. 

Эх сурвалж: МОНГОЛБАНК


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ugloo serhed l tatvar nemeed haycan bhiin
    2018 оны 01 сарын 02
Сонин хачин